Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.
Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.
НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын Тамгын газар, “Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран “Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан (2021.01.21) Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай цахим уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,427 тээврийн хэрэгслээр 4,331 зорчигч хот руу нэвтэрч, 1,485 тээврийн хэрэгслээр 3,718 зорчигч хотоос гарсан байна.
Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо /2021.01.20/ хуралдаж, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг танилцуулав.
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы (2021.01.20) нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн чиг үүргийн хүрээнд 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болсон.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2021.01.19) хуралдаан 14 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.