Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлгийг (2022.03.16) Төрийн ордонд зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна.
Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусын геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр цахимаар хуралдлаа. Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 02 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд щ ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Ердөө жил гаруйхны өмнө авлига, албан тушаалын гэмт хэргээр “аавын хаалга” татаж байсан зарим хурган дарга нар “Ковид”-ын ачаар ялаас мултарч, олны нүд чихнээс холуур ашиг орлогоо ахиулж сууна.
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” түүнийг үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн томоохон төслүүдийг баталсан.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам хоцрогдлыг оношлох үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өглөө. Хэвлэлийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн Т.Бэгзсүрэн, Suraad.mn сайтын үүсгэн байгуулагч Э.Энхпүрэв нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр албан ёсны уулзалтууд болсны зэрэгцээ дараах баримт бичгүүд албажиж, мөн зарим ноот бичгийг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов.
Ойрын өдрүүдэд шуугиан тариад буй Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбогдуулан МАН-ын зүгээс улстөрийн шийдвэр хэрхэн гаргасан талаар Мэдэгдэл гаргасан байна. МАН-ын зүгээс Хөгжлийн банкны чэнэргүй зээлийг төлүүлэхийн төлөө нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ илэрхийллээ