Би нийгэм цагийн аяс болон амьдралын шаардлагаар гадаадын 4 хэлийг харилцан адилгүй түвшинд сурч эзэмшиж яваа нэгэн. Тэдгээр /орос, герман, англи, франц/ хэлийг үзэх болсон шалтгаан нөхцөл болон хэрхэн яаж суралцсан арга барилаа тус бичлэгээрээ нэгд нэгэнгүй хуваалцсан нь ГАДААД ХЭЛ СУРАХЫГ эрхэм зорилгоо болгосон хэнд ч болов тус нэмэр болох болов уу хэмээснээс үүдэлтэй. Тиймээс гадаад хэлээр зөвхөн ярьж л сурах бус, ямар ч номыг уншаад ойлгох, чихээ бүхий л талбараар бүрэн онгойлгохыг хүсч буй бол миний дээрх видеонд зөвлөсөн аргуудыг нэг туршаад үзээрэй.
Ингээд гадаад хэл сурахад тань өндөр амжилт хүсье.
Д.Болортуяа