Шуурхай мэдээ



Сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-03-07 14:00
  • 0

Тендер шалгаруулалтын нэр: “Дэд төслийн хүрээнд баригдсан Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны байрны барилгын өргөтгөлийн ариун цэврийн байгууламж барих ажил”

Тендерийн дугаар: ҮТА-№01-01/21

Захиалагч: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Төслийн нэр, дугаар: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” BMZ  №2012 65 511 төсөл

 МУЗГ,ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (КfW) дамжуулан БОАЖЯ нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь “Дэд төслийн хүрээнд баригдсан Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны байрны барилгын өргөтгөлийн ариун цэврийн байгууламж барих ажил”-ын гүйцэтгэгч шалгаруулах тендерт эрх бүхий тендерт оролцогчдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

 Тендерт оролцогч нь сонирхлоо илэрхийлсэн хүсэлтээ албан бичгээр гаргаж дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн, баталгаажуулж дугтуйнд хийж тендерийн нэр, дугаар, тендерт оролцогчийн нэр, хаягаа бичиж, лацдан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Үүнд:

 

Ерөнхий мэдээлэл

·         Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

·         Байгууллагын танилцуулга /байгуулагдсан он, зорилго, үйл ажиллагааны чиглэл, байгууллагын дэд бүтэц, хүний нөөц, санхүүгийн чадавх, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлагын мэдээллийг багтаасан байна./

·         Татварын ерөнхий газрын хүчин төгөлдөр тодорхойлолт /эх хувь/

·         Шүүхийн байгууллагын  хүчин төгөлдөр тодорхойлолт /эх хувь/

 

Туршлага, чадавх

·         Ажлын туршлага /сүүлийн 5 жилийн хугацаанд ижил төстэй гэрээ хэрэгжүүлсэн жагсаалт/

·         Санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 3 жил - 2019, 2020, 2021 он/

·         Борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн (2019, 2020, 2021 он) дундаж хэмжээ нь захиалагчийн баталсан (273,139,709 төгрөг) төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

·         Барилгын ажил гүйцэтгэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Үүнд: Дараах барилгын ажилбаруудыг хангасан байна. БА-2.1 /2.1.2/; БА-8.1 /2.1.1/; БА-6.1 /2.2.3/; БА-6.2 /2.2.1/; БА-6.3 /2.2.2/

 

            Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг хүлээж авах хаяг: 

Монгол Улс, Улаанбаатар 14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо,  Жамъян гүний гудамж 18, “The Down Town” барилгын 4-р давхар, 401 тоот.

Утас: 70140166


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ