Шуурхай мэдээ



Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-09-22 13:26
  • 0

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаагийн хурлыг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.

Ажлын хэсгийн ээлжит хурлаар:

-Хуулийн төслийг боловсруулахад шаардлагатай судалгааны ажлын үр дүн /дотоодын болон олон улсын сайн туршлага, зөвлөмж/

-Монгол Улсын Хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх чиглэлээр туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн бодлого, төлөвлөлт болон судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг танилцууллаа.

Энэ үеэр хуралд оролцсон гишүүд асуулт тодруулга авч, хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төслийн хувилбарт санал хэллээ. Үүний дараа БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн ажлын хэсгийн гишүүдэд тодорхой хугацаатай үүрэг даалгавар, чиглэл өглөө.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ