Шуурхай мэдээ



Төрөх тасагт хаягдсан хүүд юу тохиолдов...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2023-02-08 13:07
  • 0

 

Нярай хүүг төрөх тасгаас хэн ч авахыг хүссэнгүй, байдаг л гунигт тохиолдол.... Ингээд гологдож хаягдсан бяцхан хүүг түр хугацаанд сул орон дээр байлгахаар болов. Мэдээж хөөрхий гологдол хүүг тэр бүр сүртэй анхаараад байх хүн үгүй тул орилж уйлсаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа.

Харин нэг удаа тэр гэнэт орилохоо болиод чимээгүй болчихож.  Хүүд юу тохиолдсоныг мэдэхээр гүйж очсон сувилагч гайхалтай дүр зураг олж харах нь тэр!

Эмнэлгийнхний хайртай, эрх саарал том муур өрөвдөлтэй бяцхан хүүд байдгаараа наалдчихсан хэвтэж байлаа. Тэрхүү муурыг бүгд хайрлан тэжээж, бараг л эмнэлгийн ажилтнуудын сэтгэлзүйг эмчлэгч ажилтан мэт байдаг аж.

Сувилагч бүсгүй муурыг орон дээрээс буулгахыг оролдсон боловч хаягдмал хүү түүнийг бяцхан гараараа тас зуурчихсан, нөгөөх нь ч гэсэн хүүгээс холдуулах гээд татах үед уурлан зэрлэгээр архирч байлаа.

Энэхүү хачирхалтай зураглалыг харах гэж төрөх тасгийнхан бараг бүгд гүйлдэн ирж, тэр ч байтугай тэднийг байнга загнан зандчиж халахаар сүрдүүлдэг тасгийн эрхлэгч хүртэл тэдэн рүү дөхөн очиж сагсгар саарал “эцгийг” зөөлөн илэв.

Түүнээс хойш тэд хамтдаа хэвтдэг болж,  саарал муур хоол ундаа идэх болон бусад ажлаар хүүгээс түр зуурхан богино хугацаагаар холдох үед бяцхан жаал өөрийн олдмол “аавыг” буцаж ирэхийг тэвчээртэйгээр хүлээдэг байлаа.

Харин хэсэг хугацааны дараа гологдсон хүүг үрчилж авах хүмүүс гарч ирсэн хэдий ч нөгөөх нь дөрвөн хөлт “эцгээ” орхиж явахыг огтхон ч хүссэнгүй.

-      - Тэр муурын сүүлийг хөхөөд байна штээ! хэмээн хүүг үрчлэхээр ирсэн хүмүүс гайхан хашгирахад,

-      - Тийм ээ, хөхдөг юмаа....гэж сувилагч нар гунигтайгаар өгүүллээ.

Хүүг авч явахыг хичээх үед чангаар орилон огт болихгүй байсан тул бүхий л оролдлого талаар болжээ.

Энэхүү түүх эмнэлгийн хүрээнээс хальж, зургийг нь авч сонирхохоор ирэгсдээс гадна сагсгар саарал “эцэгт” хүндэтгэл үзүүлэн өргөл өргөхөөр олон хосууд ирэх болсон аж. Тэдний зарим нь хоёуланг нь үрчилж авахыг хүссэн хэдий ч саарал муур зөвшөөрсөнгүй. Ингээд шинэ эцэг эх дээр очихыг муур зөвшөөрөх хүртэл хүүг хэнд ч өгсөнгүй.

Нэлээн хугацааны дараа тийм хос олдов. Нөхөр нь муурыг, эхнэр нь хүүг энгэртээ тэвэрчээ. Хүн бүр өөрсдийн хүссэнээ олж авсан аж. Саарал муур тэрхүү эрийн хүзүүгээр тэвэрч, зүүн мөрөн дээр нь толгойгоо таатай нь аргагүй тавьсан харагдана.

Сувилагч нар энэхүү дүр зургийг гайхан ажиглаж байх үед хосуудыг үдэхээр гарч ирсэн ууртай, ширүүн ерөнхий эмч:

-      - Эд нар маш сайн эцэг эх болно гэдгийг би баттай  хэлж чадна. Би сайн мэдэж байна. Надад ийм таван саглагар амьтад байгаа, тэд хэн хамгийн шилдэг нь вэ гэдгийг яг таг мэдэрдэг юм... хэмээн өгүүлснээ гэнэт илүү юм ярьж байгаагаа мэдсэн бололтой зүсээ өөрчлөн ширүүсэж хөмсөг зангидан: “Дэмий юм харж сатаарцгааж байхаар бүгд явж ажлаа хийцгээ!” хэмээн зандарлаа....

Д.Мигаа

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ