Шуурхай мэдээ



Хүүхэмсэг залуу 17 эмэгтэйгээс мөнгө салгаж чаджээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-04-07 11:37
  • 5

Хятадын Юан /Yuan/ хэмээх нэгэн залуу 17 бүсгүйг хууран мэхлэх замаар 250 мянган юань буюу 41 мянга орчим доллар авсан хэргээр буруутгагджээ.  Энэ тухай  XiaoXiang Morning Heral-д мэдээлсэн байна.

Тэрээр авто осолд орон эмнэлэгт хэвтэх үед нь энэхүү залилангийн хэрэг нь илэрсэн аж. Түүнийг эргэхээр эмнэлгийн тасагт нь 17 эмэгтэй ирсэн бөгөөд бүгд өөрсдийгөө түүний найз бүсгүй, эсвэл эхнэр нь гэж мэдэгдэж байжээ.

20-40 насны хоорондох нууц амрагууд нь эмнэлэг дээр тааралдан, анх Юантай хэрхэн танилцсан талаар хоорондоо ярьцгаасан байна. Тэдний зарим нь түүнтэй учир ургуулаад бараг 10-аад жил болж байгаа гэнэ.

Мөн Юан хууран мэхлэх замаар хурдны төмөр засварладаг том компанид ажилд шургалан, дараа нь инженерийн хуурамч диплом худалдаж аваад, тэндээ нилээн том даргын алба хашдаг болсон нь тогтоогдсон аж.

Д.Мигаа

 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 5

  • Зочин 203.169.49.xxx

    http://cashwego.com/index.php?ref=867

    • 2015-04-27 16:46
  • Зочин 202.179.20.xxx

    Mongol huuhnuuded seremjluulj bgaa yumuu

    • 2015-04-07 14:15
  • Зочин 202.179.12.xxx

    бас арай эд нар бидэнд хамаа байгаа юм уу?

    • 2015-04-07 13:43
  • Зочин 112.72.13.xxx

    хараал идсэн хужаа бидэнд ямар хамаатай юм бэ.

    • 2015-04-07 13:19
  • Зочин 202.179.20.xxx

    ну орчин үеийн супер донжуан

    • 2015-04-07 12:19

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ