Шуурхай мэдээ



Төрөхийн өмнө нөхөртөө хаягдсан жирэмсэн бүсгүйд сюрприз барьжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-04-17 12:18
  • 6

Австралийн жирэмсэн бүсгүйн энэ түүх ихээхэн гунигтай эхэлжээ. Түүнийг Аманда гэдэг бөгөөд анхны хүүхдээ 36 дахь долоо хоногтоо тээж байгаа аж.

Аманда болон түүний нөхөр хүүхэдтэй болохоор гурван жил гаруй хугацаанд ихээхэн хичээцгээсэн бөгөөд эцэст нь, Аманда жирэмсэн болон бөөн баяр болж, тэд байшин худалдаж аван нүүж орсон байна. Тухайн үед эдний гэр бүлийн өмнө аз жаргалтай гэрэлт ирээдүй дурайж байсан гэж болохоор. Гэвч удалгүй огтхон ч төсөөлж байгаагүй зүйл тохиолдон, Амандагийн амьдралыг орвонгоор нь эргүүлээд хаячихжээ.

Одоогоос нэг сарын өмнө нөхөр нь гэнэт түүнийг орхиж явахаар шийдсэн байна. Ингээд хэзээ язаагүй төрөх дөхөж буй бүсгүй хоосон том байрандаа юу ч үгүй шахуу үлджээ.

Азаар, түүний энэхүү өрөвдөлтэй байдлын талаар хүмүүс олж мэдсэн аж. Ингээд Амандаг Сидней дэх хамгийн алдартай нэгэн радиостанцын нэвтрүүлэгт урин оролцуулжээ. Түүнийг яах гэж энэ нэвтрүүлэгт урьсныг бүсгүй огтхон ч гадарлахгүй байсан бөгөөд харин нэвтрүүлгийн үеэр өөрийн гэр орноо бичлэг дээрээс хараад баярласандаа үнэхээр шооконд орсон байна.

Эхлээд тэр, ахуйн хэрэглээний тоног төхөөрөмжүүдийг олж харав.

Дараа нь Амандад хүнсний зүйлсээр дүүргэсэн хөргөгч харуулж байна. Тэр энэхүү хүнсний цуглуулгыг гурван сарын турш өдөр бүр авах аж.

Мөн ирээдүйн хүүхдэд нь зориулсан олон зүйлсийг түүнд бэлэглэсэн байна.

Шарах шүүгээн дотор нь 10 000 доллар байлаа!

Аманда энэ бүгдэд хэрхэн баярласныг дараах  бичлэгээс харна уу.

Д.Мигаа

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 6

  • Зочин 79.82.4.xxx

    neg uchir baigaa l bailgui uchirii ni medehgui baij hun muulahaa urital bolgoh yum

    • 2015-04-19 18:37
  • Зочин 43.242.241.xxx

    Хүүхдээ сайн хүн болгоорой

    • 2015-04-18 10:02
  • Зочин 103.23.51.xxx

    hen syurpriz barisiin tegeed teriig n bicheech

    • 2015-04-17 15:11
  • Зочин 123.254.201.xxx

    hun chanargui nohor bna

    • 2015-04-17 14:51
  • Зочин 202.179.12.xxx

    эд хөрөнгө ч яахав хүнд хүн л хамгийн их дутагдана даа австрали чухам яадийн байгаан

    • 2015-04-17 14:50
  • Зочин 112.72.13.xxx

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

    • 2015-04-17 14:36

Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ