Шуурхай мэдээ



Донбассын хөгжимчид Оросын рок ододтой хамт тоглоно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-04-24 09:41
  • 0

Дайны хөлд нурж сүйрсэн Луганск хот руу оросын рок одод хүрэлцэн очжээ. Тэд тэнд фестиваль зохион байгуулахаар шийдсэн байна.

Домогт “Агата Кристи” хамтлагтай нэг тайзан дээр дуулах эрх олж авахын төлөө орон нутгийн хөгжимчид үзэж тарж байгаа бололтой. Гэхдээ өрсөлдөгчид харьцангуй цөөн байгаа гэнэ. Учир нь, Украины Аюулгүйн албанаас зөвшөөрөл олгоогүй учраас бусад хот суурингуудаас оролцогчид ирж чадахгүй байгаа аж.

Оросын рокерууд Украины хар жагсаалтад аль хэдийн орсон учраас тэнд тоглолт хийнэ гэдэг хатуухан сорилт гэсэн үг юм. Тэд хэрэгцээт бүхий л зүйлсээ Москвагаас авчирсан бөгөөд Донбассын иргэдийн өмнө тоглох гэдэг нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж байгаа гэнэ.

Луганскийн рок клубынхан илүү их зүйлд суралцахын тулд Оросын алдартай хөгжимчдийг урьсан бөгөөд харин сургагч багш нарын хамтаар бүхэл бүтэн аялан тоглолтынхон хүрэлцэн ирсэн байна.

Донбассаар хийх рок аялан тоглолт маргааш Луганскийн хамгийн том талбайд концерт тоглон өндөрлөх аж.  

Д.Билгүүн

 

 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ