Шуурхай мэдээ



Халгайн ач тус


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-04-28 09:32
  • 8

Таван сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 5-р сарын дунд үеэс ойн зах эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас халгайг түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг.Таван сарын халгайг хатааж эсвэл шууд хэрэглэж болно. Халгай нь амин дэмээр баялаг тул биеийн дархлаа тэтгэх, гоо сайхныг жавхаажуулах зорилгоор хоол хүнсэнд эмчилгээний журмаар, мөн гадуур угааж шавшиж хэрэглэж болно.

 Таван сарын халгайг түүж шөл хуушууранд хийж идэхэд ядаргаа тайлагддаг. Ер нь халгайг заавал таван сар гэлтгүй 8-9 сард ч түүн авч хатааж хэрэглэж болно. Халгай нь К болон С витаминаар баялаг, уураг, төмөр зэрэг элементүүдийг их хэмжээгээр агуулдаг.

Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг  хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.

Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.

Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно.Судасны нарийслын үед бигнүүр тавих ба  200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд  шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног  амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.  Үсний чанарыг дээшлүүлэхэд 7 хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.

 

 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 8

  • Зочин 103.23.51.xxx

    hereglex zaabartai ni bichsen n ix taalagdlaa

    • 2016-05-24 17:55
  • Зочин 202.70.46.xxx

    Olon hvmend shn medee bn.menjj ablaa medee medeelel abh n zub.amjilt

    • 2016-05-13 15:20
  • Зочин 112.72.11.xxx

    Vs urguldag gj vnen bolu

    • 2015-06-26 12:21
  • Зочин 103.26.193.xxx

    халгайд маш олон амин дэм элбэг учир заавал хэрэглэх нь чухал 2 гэрт халгай бол их лон талын ач хтой түүнийг түүж нар шууд тусахгүй орчинд хатааж ,эсвэл шинээр нь шөл г м ямарч хоолонд хийнэ. Түүхдээ зузаан бээлий эсвэл хайчаараа уут савандаа хийнэ.халах түлэх эстэй ,энэ нь зарим төрлийн өвчиний үед мэдрэлд сайн нөлөөтэй тул ардын эмчилгээний журмаар ороолгож хэрэглэдэг. хэрэглэхдээ халуун усан хальт дүж халааж эсийг үхүүлээд хэрчиж хэрэглэнэ.

    • 2015-06-02 18:58
  • Зочин 122.201.22.xxx

    Халгай олон төрөл байдаг.Аль нь юм болоо.Заагаад өгөөч хүмүүсээ

    • 2015-05-21 20:12
  • Зочин 103.242.47.xxx

    сайхан зөвлөгөө байна

    • 2015-05-11 14:29
  • Зочин 202.21.106.xxx

    hoich vydee vldeehiin tuld halgaigaa bitii vndseer n zulgaagarai shn golood arai doogur n haachilj tvvgerei minii mongolchuudaa

    • 2015-05-10 23:31
  • Зочин 211.36.159.xxx

    Энэ пэспүктэй болоод чнз бүриин сайхан мэдэхгүй үнэтэй зөвөлгөө сургаамж их унших юм та бүхэнд баярлалаа

    • 2015-04-30 13:01

Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ