Шуурхай мэдээ



Мэргэн бууч “сибирийн бөө”


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-05-02 09:31
  • 13

 Анчин Семен Номоконов фашистуудад эрс шийдэмгий дайн зарласан билээ. Тэрээр мэргэн буучдын бүхий л халз тулаанд ялан, түүний эсрэг чиглэсэн хүнд их буу, минометын суман мөндрөөс амьд гарч чадсан аж.

 

Эрин зууны чацуутан

1941 онд дайн эхлэх үед тэр 41 настай байжээ. Чита мужаас ирсэн Семен Данилович Номоконов 348-р буудлагын хорооны аж ахуйн салаанд хуваарилагдсан байна. Улаан армийн бүртгэлд тэрээр бага боловсролтой мужаан хэмээн бүртгэгдсэн бөгөөд түүний үндэс угсааг тунгус-хамниган гэж тэмдэглэжээ.
Тэр хүнд хэцүү амьдралыг туулсан аж. Бараг долоон настайгаасаа буу шийдмээс салсангүй. 1919 онд гэрлэснээсээ хойш Урульги голын эрэг дээр хусан урцанд амьдран, зургаан хүүхдээ тэжээхийн тулд ан хийдэг байв.

Гэвч “зовлонгийн хар сүүдэр” тэдний гэр бүлийг нөмрөв. Улаан бурхан өвчнөөр түүний дөрвөн хүү, ганц охин нь нас барж, хөөрхий эхнэр нь уй гунигаа даалгүй мөн талийгаач болсон байна. Цор ганц Володька хүү нь л үлдсэн аж. Хүүхдэд нь асран хамгаалагч зайлшгүй хэрэгтэй байсан учраас “Шинэ амьдралын гэгээ” хамтралын ганц бие бүсгүй Марфатай хоёр дахь удаагаа гэрлэжээ. Ингээд тайгын Нижний Стан сууринд мужаан болж, тэндээс фронтод татагдсан байна.  

Тунгусын доожоогүй дүр төрх

Цэргийн алба хаах явдал нь эхнээсээ л бүтэлгүйтэж эхэлжээ. Тушаал бүрийг нэг бүрчлэн ойлгож чаддаггүй тунгусыг хэн ч тулаанд авч явахыг хүссэнгүй. Ингээд түүнийг хээрийн гал тогоонд хуваарилсан байна. Гэвч талх буруу зүсээд байна гэсэн шалтгаанаар бас тогоочид хөөгдөхдөө тулав. Бас хажуугаар нь, дүрэмт хувцас уутлахдаа хэмжээг нь будилуулсан хэргээр даргаасаа сахилгын шийтгэл хүлээжээ.

1941 оны наймдугаар сарын эхээр бөмбөгдөлтийн үед тэрээр шархадсан байна. Харин Семен Данилович хэдхэн хоногийн дараа хөл дээрээ зогсож чадсан боловч сонсгол нь ихэд муудсан байжээ. Мэс заслын ерөнхий эмч тэрхүү доожоогүй тунгус эрийг таяг бэлдүүлэхээр илгээсэн бөгөөд хамт алба хаагчид нь түүнийг дооглож тохуурхан “хоолондоо” гэдгээс өөр үг оросоор ойлгодоггүй гэлцдэг байв.

Тульскийн винтов № 2753

Тэдгээр өдрүүдийн үйл явц хурдтай өрнөн, удалгүй фронт сэтлэгдэж, Номоконовыг харьяалдаг байсан цэргийн эмнэлэг дайсны ар талд гарчихав. Тэнд байсан ихэнх цэргүүд амь үрэгдсэн ба үлдсэн хэд нь германд олзлогдон бууж өгөхөөр баруун зүгийг чиглэжээ.

Тухайн үед цэргүүдийн сэтгэл санаа үнэхээр гутранги байсан боловч харин туршлагатай анчин Номоконов сандралд оролгүй, өөрсдийнхөн дээр очих замаа түвэггүй олж чадсан байна. Зөвлөлтийн 11-р арми шантралгүй тулалдаж байсан Баруун-Хойд фронтын энэ хэсэгт бүслэлтээс гарч ирсэн цэрэг офицеруудыг шинээр ахин бүрдэж байсан 34-р армид шууд илгээж байлаа. Шинэ анги нэгтгэлүүд “зүүн өмнө хэсэг рүү хийж буй фашистуудын дайралтыг ямар ч үнээр хамаагүй тогтоон барих” тушаал хүлээн авчээ. Эдгээр өдрүүдэд “тульскийн 2753 дугаартай винтовоор” зэвсэглэсэн тухай Номоконов тэмдэглэн бичсэн аж.

Найман фриц

1941 оны 8-р сарын 16-нд Номоконов бүрэлдхүүнд нь орсон түрүүч Смирновын удирддаг хэсэг анхны тулаандаа оржээ. Фашистын явган цэргүүдийн дайралтыг хялбархан тогтоож чадсан бөгөөд унасан хожуулуудын ард ашигтай байрлал эзэлж амжсан тунгус нэлээн хэдэн немец цэргүүдийг цааш нь харуулж амжлаа. Дайснууд эхний хохирлоо амссаны дараа ухарцгаасан бөгөөд удалгүй тэдний зүгээс хүнд танкууд гарч ирсэн байна. Энэ удаагийн тулааны эцэст тэдний хэсгээс зөвхөн түрүүч, тунгус хоёр л аврагдаж чадсан аж.

Дараагийн удаад бүслэлтээс гарах шаардлага тэдэнд тулгарсангүй. Улаан армийн гэнэтийн сөрөг давшилт фронтын шугамыг баруун тийш холдуулж чадлаа. Ингээд доожоогүй тунгус эрийг ахиад л туслах албанд илгээжээ. Тэрээр “529-р буудлагын хорооны саперчин” болсон байна.

Харин 1941 оны 9-р сарын сүүлээр нэгэн удаа “явдал дундаа унтдаг” хэмээн нөхөд нь ярилцдаг тунгус эр немцийн найман тагнуулчийг буудан хөнөөж, шархадсан командлагчаа аварч чаджээ. Тэрээр хэзээ ч өөрөөсөө салгадаггүй гаансан дээрээ найман цэг тэмдэглэж, энэ маягаар “фашистуудтай хийсэн данс тооцоогоо” хөтөлсөөр байсан аж.

Мэргэн бууч “сибирийн бөө”

Энэ явдлын дараахан түүнийг дэслэгч Иван Репиний мэргэн буучдын салаанд хуваарилжээ. 1941 оны 12-р сард Баруун-Хойд фронтын “Эх орны төлөө” сонинд Забайкалиас ирсэн Семен Номоконов 76 фашистуудыг устгалаа хэмээн мэдээлж байсан аж. Энэ тоо нь зөвхөн албан ёсны баталгаатай тоо нь л юм байна.

Учир нь, мэргэн бууч тунгус эр маш даруу хүн байжээ. Валдайн өндөрлөгүүд дээр найман немцийг цааш харуулсан түүний анхны гавьяаны талаар хүмүүс үл итгэсэн байдалтай дахин дахин лавлаж асуугаад байсан нь түүнийг нилээдгүй эмзэглүүлсэн бололтой. 695-р буудлагын хорооны дарга ахмад Болдыревийн мэдэгдсэнээр, дайны жилүүдэд тунгус эр нийтдээ 360 немец цэргүүдийн бодийг хөтөлж амжсан аж.

Түүний хурц овоо харааны талаар фашистууд мэдээд, хүнд их буу болон минометийн суман мөндрийг зөвлөлтийн мэргэн бууч руу зориуд чиглүүлдэг байжээ. Гэсэн хэдий ч, Номоконов өөрийн байршлуудаа дор дор нь солиод бултаж чаддаг байж.

 Германаас ирсэн захидал

Дайны дараа Семен Данилович Номоконов алдартай хүн болжээ. Түүний баатарлаг гавьяануудын талаар сонин хэвлэлүүд дээр бичин, тэр ч бүү хэл, ном гарсан аж. Олон хүмүүс түүнд захидал бичин талархаж байлаа. Нэгэн удаа түүнд Хамбургээс захидал иржээ. Түүнд германы нэгэн эмэгтэй дараах асуултыг тавьсан талаар бичсэн байв: “Түүний гаансан дээр миний хүү Густав Эрлихийн үхлийн тэмдэглэгээ байсан болов уу? Ийм их алдар гавьяа байгуулсан хүн өөрийнхөө хөнөөсөн хүмүүсийн талаар ер нь залбирч байсан болов уу” гэжээ.

Когда Номоконову прочитали это, он продиктовал своему сыну ответ: «Вполне возможно, уважаемая женщина, что на трубке, которую я курил на фронте, была отметка и о вашем сыне – не запомнил всех грабителей и убийц, которые пришли с войной и которые оказались на мушке моей винтовки. И под Ленинградом беспощадно уничтожал фашистских гадов. Если бы своими глазами увидели вы, немецкие женщины, что натворили ваши сыновья в Ленинграде, прокляли бы их».

Номоконовичэд энэхүү захидлыг уншиж өгсөний дараа тэрээр хүүдээ хариуг нь хэлж өгч бичүүлсэн байна: “Эрхэм эмэгтэй, таны хүүгийн тухай тэмдэглэгээ миний фронтод тамхилдаг байсан гаансан дээр байхгүй гэх газаргүй. Гэхдээ би дайны хар сүүдэр чирч ирэн, миний винтовны овоо хараанд онилогдож тонилсон тэдгээр алуурчид дээрэмчдийг бүгдийг нь сайн санахгүй байна. Ленинградын дэргэд би фашистын зандалчдыг хайр найргүй хядсан. Эрхэм герман эмэгтэйчүүд та бүхэн хөвгүүдийнхээ Ленинградад үйлдсэн хэргүүдийг өөрсдийн нүдээр харсансан бол тэднийг өөрийн эрхгүй хараан зүхэх байсан биз ээ” гэсэн аж.

Д.Мягмарсүрэн

 

 

 
 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 13

  • Зочин 103.10.22.xxx

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал, - Зүрхний судасны хатуурал нарийсал, - Даралт ба хуян, - Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас: 96665038 https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    • 2015-12-26 18:02
  • Зочин 85.115.243.xxx

    айн үзэж мундаг болох гээд яахав дээ. хүсэх юм огт биш. 1 дайны баатарын цаана 1000 үхэл байдаг юм ш дээ. Дайн бол ад чөт гөр ийн хүүхдүүдийн хүчээ үзэж бие биенаа устгадаг үйл ажиллгагаа. Нэг их дурсаад бахархаад байх үйл явдал мөн үү? Харин Бурхан бол дайныг хараад уйлдаг гэсэн шүү.

    • 2015-05-09 08:50
  • Зочин 85.115.243.xxx

    Дайн үзэж мундаг болох гээд яахав дээ. хүсэх юм огт биш. 1 дайны баатарын цаана 1000 үхэл байдаг юм ш дээ. Дайн бол ад чөтгөрийн хүүхдүүдийн хүчээ үзэж бие биенаа устгадаг үйл ажиллгагаа. Нэг их дурсаад бахархаад байх үйл явдал мөн үү? Харин Бурхан бол дайныг хараад уйлдаг гэсэн шүү.

    • 2015-05-09 08:49
  • Зочин 180.235.185.xxx

    агуу юмаа эгэл даруухан чин зоригтой,яахав бид чинь дайн үзээгүй өлсөж үзээгүй нялцгай хүмүүс шүү дээ

    • 2015-05-06 09:41
  • Зочин 103.242.47.xxx

    эгэл хүмүүс л агуу байдаг даа

    • 2015-05-05 09:06
  • Зочин 113.97.218.xxx

    mongolchuud bud delhiin mongolchuudiin moroodol gedgee sanaad neree tsever avch yvbal zugeer

    • 2015-05-02 22:33
  • Зочин 202.21.106.xxx

    За бас л монгол бахархал болоод явцан уу? Энэ чинь тунгус хүн шүү дээ. Түүнээс монгол биш. Бараг манж үндэстэн биз. Нүүдэлчин эр Номхоныхон баатар эр байжээ. Болж л байна. Манай монгол үндэстнээс тунгустай хамгийн ихээр цус холилдсон нь буриадууд л байх даа.

    • 2015-05-02 18:04
  • Зочин 119.40.102.xxx

    Энэ хүний тухай гардаг Белорусийн "ТУНГУС,, гэдэг кино байдаг.Тэр дайнд бидний мэдэхгүй олон Монгол хүн оролцсон юм билээ.

    • 2015-05-02 17:52
  • Зочин 112.72.13.xxx

    Baatar uguh ch bagadah baij dee uuruu daruuhan ym Buriad tsereg bna hamnigan buriaduud Dornodiin tsgaan ovoo sumand amidarch bgaa

    • 2015-05-02 17:22
  • Зочин 202.179.28.xxx

    яг Монгол орноо бид нар л доройтуулж байна даа ний нуугүй хэлэхэд.

    • 2015-05-02 15:50
  • Зочин 202.55.183.xxx

    bid chini mongol tsustai humuusiin hamgiin muu hetsuu ue deeree yawj bgaa shuu dee hamgiin muu mongol tsus bidnii ene amidarch bgaa ue

    • 2015-05-02 14:47
  • Зочин 103.229.120.xxx

    Augaa khyn jm daa.Jiriin daruukhan tsereg gekhed l fashistuudiin esreg ekh orniikhoo toloo ingej temtsej baisan baina sh dee.

    • 2015-05-02 11:13
  • Зочин 122.201.31.xxx

    Монгол цусыг одооны бид л доройтуулж байна уу даа геж хааяа бодогдох боллоо...

    • 2015-05-02 10:29

Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ