Шуурхай мэдээ



Луганск Ялалтын баярт бэлтгэж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-05-07 09:10
  • 0

Луганск хот Ялалтын баярт бэлтгэн, Ахмад дайчдад баярын мэнд хүргэж, сайн дурын ажилтнууд нурж сүйдсэн хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.

Луганскийн БНУ-ын тэргүүн Игорь Плотницкий Эх орны дайны ахмад дайчин Владимир Денисенкогийн гэрт зочилж очин, баярын бэлэг гардуулжээ.

Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ахмад дайчин өвөө Хартэнгисийн флотын ёслолын хувцсаа өмсөн, олон арван даалгаврыг амжилттай биелүүлсний төлөө хүртсэн байлдааны гавьяа шагналуудаа энгэртээ гялалзуулсан харагдана.

Дайны жилүүдэд Владимир Алексеевич тэнгисийн цэргийн нисгэгч байсан бөгөөд эх орныхоо өмнөд хилийг хамгаалж байжээ. “Миний хувьд, Эх орны дайн 1945 оны 1-р сард Румынд дууссан. Тэр үед онгоц маань устгагдсан ч шархдаагүй, эсэн мэнд үлдсэн” хэмээн ахмад дайчин дурсан өгүүлж байна.

Тэр тулаанд онгоцоо алдсан хэдий ч байлдааны үүрэг даалгавраа гайхалтай сайн биелүүлж, фашистын хөвөгч батарейг устган, хэд хэдэн хөлөг онгоцыг живүүлж чадсан байна. Одоо 91 настай тэрээр бараг явж чаддаггүй учраас Луганскийн төв талбайд болох Ялалтын Парадыг үзэж чадахгүйдээ сэтгэл гонсгор байгаа аж.

Эдийн засгийн бүслэлтийг үл ажран, Луганскийн эрх баригчид Эх орны дайны ахмад дайчдад хүндлэл үзүүлэх болон баяраа тэмдэглэх хөрөнгийг олж чаджээ. “Манайд Эх орны дайны ажиллагаанд оролцож байгаад тахир дутуу болсон 2,3 мянган хүн байдаг бөгөөд тэд хүнсний тусгай цуглуулга болон бэлэг  авна. Мөн ЛБНУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 30 мянган ахмад дайчид эд материалын тусламж авах болно”гэж Плотницкий ярьсан байна.

Д.Мигаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ