Шуурхай мэдээ



Саакашвили Украины Одесс мужийн захирагчаар томилогдлоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-06-01 10:09
  • 3

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Украины Одесс мужийн захирагчаар томилогджээ. Михаил Саакашвилийг Украины иргэн болсныг Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн аж.

Харин Гүржийн одоогийн эрх баригчид Михаил Саакашвилийг эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр буруутгаж, шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. Михаил Саакашвили 2008-2013 оны хооронд Гүржийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд өөрийг нь буруутгасан хэргийг эрс үгүйсгэн, улс төрийн зорилготойгоор худал хэрэг үүсгэж байна хэмээн үзэж байгаа аж.

Одесс мужид Донецк, Луганск шиг салан тусгаарлах бослого өрнөөгүй боловч өнгөрсөн оны 5-р сард Киевийн засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарснаас Одесс хотын Үйлдвэрчний эвлэлийн байранд 40 гаруй хүн шатан амь үрэгдсэн билээ.

Б.Гэгээнээ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 3

  • Зочин 203.91.118.xxx

    Урвагч, эх орноосоо урвасан өөдгүй новш хэлэх муу үг алга

    • 2015-06-02 08:21
  • Зочин 202.170.69.xxx

    манайхч гэсэн сум баг хороо хорин дүүрэг хотоо гадаадын луугар улс төрчдөөр удирдуулж болохгүй гэж үү? цалинг нь хангалттай өг.яаагаадч тэд авилгач нар шиг улсын хөрөнгө идэхгүй бусдад найр тавихгүй.

    • 2015-06-01 19:29
  • Зочин 202.179.7.xxx

    Amerikin gar nohoi

    • 2015-06-01 17:22

Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ