Шуурхай мэдээ



Германд фашизмыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 40 цагдаа гэмтэж бэртжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-12-13 09:53
  • 0

Германы Саксон Холбооны мужийн хамгийн том хот болох Лайпцигт фашизмыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 40 орчим цагдаагийн ажилтан бэртэж гэмтсэн байна. Энэ талаар бямба гаригт Spiegel сонинд мэдээлжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, зүүний бүлэглэлийн хэдэн мянган дэмжигчид хотын гудамжинд жагсахаар гарсан ба тэдэнтэй хамт 200 орчим хэт барууны үзэлтнүүд нийлсэн аж.

Фашизмыг эсэргүүцэгчид хотод эмх замбараагүй байдал үүсгэн, хууль сахиулагчид болон гал сөнөөгчдийн эсрэг чулуугаар нүүлгэсэн байна. Тэд гудамж дахь хогийн савнуудыг шатаан, автобусны нэг буудлыг нураан сүйтгэжээ.

Цагдаагийнхан тэдний эсрэг усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан, хэд хэдэн хэв журам зөрчигчдийг баривчилсан байна.

Хотын захирагч Буркхард Юнг цагдаагийнхны эсрэг хийсэн халдлагыг зүүний бүлэглэлүүдийн “фашизмын эсрэг” гэсэн халхавчин доор төрийн эсрэг явуулж буй “гудамжны нээлттэй халдлага” хэмээн нэрлэсэн аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ