Шуурхай мэдээ



iPhone X: Найман тэсрэлт


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-03 14:56
  • 0

Ирэх сарын 3-нд худалдаанд гарах iPhone X гар утас Apple компанид үлэмж хэмжээний ашиг авчрах нь гарцаагүй байгаа. Учир нь уг гар утасны захиалга дэлхийн гар утасны зах зээлийн түүхэнд байгаагүйгээр их борлуулалтыг авчрах төлөвтэй байгаа нь мэдээлэгдсээр байна. Ингээд тус гар утасны гайхамшигтай найман үзүүлэлтийг дурдъя. 

1. Цоо шинэ дизайн

Бат бөх, зурагддаггүй шилээр бүтээгдсэн iPhone X загвар нь бараг хүрээгүй бөгөөд нүүрэн талыг нь бүхэлд нь дэлгэц эзэлжээ. Их бие нь ус нэвтэрдэггүй байхаар хийгдсэн энэхүү утас нь мөнгөлөг (Silver) ба хар саарал (Space Gray) гэх хоёр өнгийн сонголттойгоор худалдаанд гарах болно.

2. Super Retina дэлгэц

Super Retina гэж нэрлэгдээд байгаа 5,8 инчийн OLED дэлгэц нь 2436 х 1125 нарийвчлалтай гэдгээрээ бусад iPhone-уудын дэлгэцээс хамгийн өндөр нягтаршилтай болжээ. Мөн энэхүү дэлгэц нь Dolby Vision болон HDR10 технологийг дэмжин ажилладаг байна.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 5)

3.Home товчлуур, хурууны хээ уншигч баяртай!

Бидний таамаглаж байснаар Home товчлуур үгүй болжээ. Хэрэглэгчид одоо Home товчлууруудын оронд зүгээр л дэлгэцийг дээрээс нь доош "swipe" хийхэд л хангалттай.

4.Face ID

Харин ухаалаг утасныхаа түгжээг тайлахын тулд хурууны хээ уншигч бус харин нүүр царайгаа ашиглана. Face ID гэх шинэ систем нь таны нүүр царайг таньж, утас руу тань нэвтрүүлэх бөгөөд үүний тусламжтайгаар мөн Apple Pay aшиглан төлбөр тооцоо хийх боломжтой. Хэрэв өмнө нь хурууны хээ уншигчаар (Touch ID) өөр хэн нэгэн хүн таны утас руу нэвтрэх магадлал 50,000-д нэг удаа тохиолдох эрсдэлтэй байсан бол, Face ID энэ тоог 1 сая-д нэг болгон бууруулсан байгаа.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 6)

5.Аниможи

Face ID системийг бас нэгэн сонирхолтой аргаар ашиглах боломжтой. Хүмүүс энэхүү системийн тусламжтайгаар нүүрний хувирлыг давтан харуулах 3D, анимэйшн эможи буюу аниможи бүтээх боломжтой боллоо.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 7)

6.Самсунг, I phone-ийн гайхамшигт хослол

 

Тиймээ, дэлхий гар утасны зах зээлийг эзэгнэгч хоёр компанийн хамтын бүтээл I phone X  байлаа. Уолл Стрит Журналд нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр Самсунг шинэ iPhone-ий OLED дэлгэц, санах ойг нийлүүлж байгаа юм байна.

 

Тиймээс iPhone X зарагдах тусам Самсунгийн орлого нэмэгдэхээр болж байгаа аж. Самсунг компани нь санах ой, дэлгэц зэрэг электроник эд ангийн борлуулалтаас нийт орлогынхоо 35 хувийг бүрдүүлдэг аж. Тиймээс iPhone X-ийн амжилт Самсунгийн хувьд ч чухал болоод байна.

7. Үнэ

iPhone утасны шинэ загваруудын үнэ харьцангуй тогтвортой байдаг ч энэ жил гарах шинэ загварууд чамгүй үнэтэй байна гэдгийг судлаачид хэлсээр байгаа. Учир нь өрсөлдөгчдийн шинэ утасны үнэ, шинэ технологи, хийгдэх материал зэргийн үнэ өндөр байгаа нь ийм тооцоог гаргахад хүрсэн байна. Нийт 64GB багтаамжтай iPhone X ухаалаг утас $999 үнэтэйгээр худалдаанд гарах болно. 

8. Мэргэжлийн камер

Шинэ өнгийн фильтрүүдтэй, илүү мэргэжлийн төвшинд зураг авах камер, үйлдэл болон сэтгэл хөдлөлийг мэдрэх Animoji, утасгүй цэнэглэх технологи зэргийг агуулсан iPhone X эвдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ