Шуурхай мэдээ



Ер бусын болж хувирсан хүмүүс


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-10 15:46
  • 0

Дэлхийн өнцөг булан бүрт хачин сонин хүмүүс бий. Тэд төрөлхийн бусдаасаа өөр байх тохиолдол байдаг ч зарим нь гоо сайхны мэс засал, уйгагүй их хичээл зүтгэлийнхээ ачаар зорьсондоо хүрсэн байдаг. Тэдний төлөөлөл болсон хэдэн содон хүний талаар мэдээлэл хүргэе.

 Анааш эмэгтэй

Сидни Смит дунд сургуульд байхдаа Бирм, Тайландад байдаг хүмүүсийн хүзүүндээ зэсэн цагариг зүүх ёс заншлыг хараад ихэд таалагджээ. Тэрбээр 20 гаруй наснаасаа эхлэн уг заншлыг дуурайх болж, хүзүүгээ 25 сантиметраар сунгажээ. Гэхдээ бүсгүй эдгээр зүүлттэйгээ тун тухгүй байдаг аж. Усанд сэлж чадахаа больж, хүмүүс өөрийг нь сонирхон харахаас төвөгшөөсөн Сидни зожиг нэгэн болсон байна.

Гарандаа чихтэй хүн


Онцгүй сонсогдож, харагдаж байгаа ч Австралийн зураач Стелиос Аркадио гаран дээрээ жинхэнэ чих ургуулах ажилд 20 жилийг зарцуулжээ. Эмч нар түүний гаранд чихийг протез маягаар суулгасан ч арьстай, түүгээр нь цусны эргэлт гүйдэг, юм сонсдог байна.

Хамгийн их шивээстэй эр


Родриго Фернандогийн биеийн 70 хувь нь шивээстэй. Тэр ингээд ч зогсохыг хүссэнгүй 2013 онд нүүр, хамар, ам, нүдээ чернилээр будуулжээ. Үүний дараа нүднээс нь хоёр хоног чернил гоожсон талаар Родриго ярьжээ.

Амьд барби   

Одессын модель Валерия Лукьянова “амьд хүүхэлдэй” нэрээрээ алдартай. Бүсгүй түүнчлэн зохиолч, ди-жей, жүжигчин болсон билээ. Гэхдээ бүсгүй ямар ч мэс ажилбарт оролгүйгээр энэ төрхөө бүрдүүлсэн нэгэн. Байгаль дэлхий түүнийг ийм төрхтэй байлгахыг хүссэн байх гэж тэрбээр ярьжээ.

Хүн тоть


Гэрийн тэжээвэр амьтад эзнээ дуурайх нь бий. Тэгвэл энэ эр эсрэгээрээ тэжээвэр тотио дуурайжээ. Тед Ричардс нь тотьтойгоо адилхан болох гэж зургаан удаа мэс засалд оржээ.

О.Саша




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ