Шуурхай мэдээ



Ким Жон Ун америкчуудын 90 хувийг нь устгах дайралт хийж чадна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-26 16:43
  • 0

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Америкт хандан ээлжит сүрдүүлгээ хийлээ. Тэрбээр “АНУ өдөөн хатгалгаа нэн даруй зогсоож, хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол цахилгаан соронзон долгионы цохилт хийнэ. Энэ нь АНУ-ын эрчим хүч болон хүнсний хангамжийг тасалдуулж, иргэдийнх нь 90 хувийг устгах болно” гэсэн талаар “ВВС” агентлаг мэдээлэв.

Энэхүү сүрдүүлэг нь биелэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цахилгаан соронзон долгионы зэвсгийг алсын тусгалтай пуужингийн хошуунд байрлуулан хөөргөх боломжтой аж. Энэ нь устөрөгчийн бөмбөгөөс илүү аюултайг АНУ-ын эрдэмтэд ч ярьж байгаа гэнэ.

О.Чанцаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ