Шуурхай мэдээ



Меган Маркл ханхүүтэй үерхээд эгчтэйгээ харьцахаа больжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-26 16:51
  • 0

Жүжигчин Меган Маркл, Их Британийн ханхүү Харри нар жил гаруйн хугацаанд үерхэж, багагүй саад бэрхшээлийг давсны эцэст хуримаа хийхээр болсон билээ. Жүжигчин бүсгүй өмнө нь нөхөрт гарч байсанд хатан хаан Элизабет дургүйцэж байжээ. Гэхдээ хатан хаан саяхан ач хүүгээ жүжигчин бүсгүйтэй гэрлэхийг зөвшөөрсөн юм.

36 настай Меган Британийн ханхүүтэй үерхээд олны анхаарлыг илүү ихээр татсан нь мэдээж. Алдар нэрийг ч олоод байгаа тэрбээр ойр дотно харилцаатай байсан хамаатны эгч Саманта Гранттайгаа харьцахаа больсон гэнэ. 52 настай эгч нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дүүгийнхээ талаар “Тэр их хөөрхөн, хүчтэй, гайхалтай боловсролтой бүсгүй. Түүний ажил хэрэг үргэлж их, бусдад хэрэгтэй байдаг. Меган дэлхийд гайхагдах болно. Тэр хатан хааны гэр бүлд хэрэгтэй хүний нэг” гэж ярьж байжээ.

Тэгвэл ханхүүгийн эхнэр болох гэж байгаа Меган эгчээсээ харилцаагаа тасалж, гомдоосон бололтой. Саманта өчигдөр Британийн хэвлэлүүдэд ярихдаа “Алдар хүнд түүнд нөлөөлжээ. Меган амиа хичээсэн нэгэн болсон. Би энэ талаар номондоо бичиж байгаа” гэсэн байна. Гэхдээ Саманта “Меган бид хоёр хол байгаа ч урилга ирвэл хуриманд нь очихыг хүсч байна. Урихгүй бол мэдээж би гомдоно” гэжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ