Шуурхай мэдээ



АНУ, Японы бөхчүүд холливүүдэд халз барилдлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-30 17:38
  • 0

Чөлөөт бөхийн “Beat the Streets Los Angeles” АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан монголын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын Лос-Анжелес хотын япон дүүрэг “Little Tokyo”-гийн задгай талбайд боллоо. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний энэхүү нөхөрсөг халз барилдаан ирэх жилээс хэрэгжиж эхлэх 10 жингийн ангилалд болж Сэм авгын бүсгүйчүүд 6:4-өөр илүүрхэв.

Нутгийн эздээс олимп, дэлхийн аварга Хелен Марулисээс бусад бүхий л шилдгүүд барилдсан. Харин Наран улсаас дан залуучуудаар багаа бүрдүүлсэн ч дөрвөн ялалт байгуулж чадсан байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Билл Фарреллийн нэрэмжит ОУТ-д аваргалснаас хойш барилдаагүй дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грэй жилийн дараа дэвжээндээ эргэн ирж, энэ удаагийн халз барилдаанд ялалт байгуулав. Тэрбээр ирэх жилээс 72 кг-ын жинд зодоглохоор болжээ.

ХАЛЗ БАРИЛДААНЫ ДҮН:
АНУ - ЯПОН 6:4
50 кг: Викториа Энтони - Кика Кагата 10:0
53 кг: Сара Хилдбрандт - Юри Йонаминэ 11:0
55 кг: Грэси Фигуэроа - Ханако Сава 2:13
57 кг: Кайла Миракл - Йошими Каяама 10:4
59 кг: Али Раган - Кива Сакаэ 2:5
62 кг: Мэллори Велт - Атена Кодама 6:0
65 кг: Мая Нельсон - Мива Морикава 2:11
68 кг: Тамира Менса - Май Хаяакава 10:0
72 кг: Аделине Грэй - Мэй Шиндо 10:0
76 кг: Викториа Фрэнсис - Рино Або 2:7

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ