Шуурхай мэдээ



Б.Артур: “Шарк Танк”-т орохдоо олон нийтийн дунд ярианы сэдэв болно гэж бодоогүй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-01 17:53
  • 0

“Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн анхны дугаараас “Уяач” апплейкшины төслөөрөө 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон Бямбадоржийн Артур гэх залууг Zindaa.mn сайт зочны цагтаа урьж ярилцлаа. Тэр бол нэвтрүүлгийн шүүгчид буюу Монголын толгой бизнесмэнүүд болох Л.Чинбат, Г.Амартүвшин, Н.Цэлмүүн, С.Түмэнгэрэл, Л.Ариунболд нараас санхүүжилт авах гэж төслөө танилцуулахдаа тун хэрсүү байр суурь баримталж, анхны саналаас нь “Бид адилхан л бизнес эрхлэгч” гэж хэвлүүхэн хэлээд татгалзаж чадсан нь олон нийтийн анхаарлыг татсан оролцогч билээ. Б.Артур 1992 онд төрсөн, дөнгөж 25 настай боловч аливаад тун буурьтай ханддаг нь ярилцах явцад илт анзаарагдаж байлаа. Мөн тэрбээр гурван орны хэлийг төгс эзэмшжээ. Ингээд түүний яриаг хүргэе.

 


 

-“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “Хас” банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин хоёр хамтарч, төслийг нь санхүүжүүлэхээр болсон. Нууц биш бол 30 сая төгрөгөө авчихсан уу?

-Юуг нь нууцлах вэ дээ. Хөрөнгө оруулалтаа авчихсан, ажлаа эхлээд явж байгаа.

-Л.Чинбат захирал “Энэ бизнес төсөлд илүү их хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөгжүүлэлт хийх шаардлагатай” гэж хэлсэн. Тиймд хөрөнгө оруулах мөнгөн дүнг нэмэгдүүлэх санал яригдсан уу?

-Ажил дөнгөж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэгдээд мөнгө нь ороод ирчихсэн. Ийм үед дахин хөрөнгө босгох шаардлага байхгүй л дээ. Яагаад гэвэл, бид бизнестээ яг хэрэгтэй гэж тооцсон хөрөнгө оруулалтаа л хүссэн. Магадгүй дараа дараагийн хөрөнгө оруулалт шаардагдаж болно. Гэхдээ одоогоор үүнийг тооцож эхлээгүй. Тэр нь дараа жилийн төлөвлөгөө гаргаад, санхүүгийн хэрэгцээнүүдээ тодорхойлсны дараа яригдах зүйл.

-Тэгэхээр өөрийн тань гаргасан төлөвлөгөөнд хоёр хөрөнгө оруулагчийн зүгээс өөрчлөлт оруулаагүй гэсэн үг үү?

-Өөрчлөлт ороогүй. Харин цаашид яаж улам хөгжүүлж, өргөжүүлж болох вэ гэдэг санаануудаа бид хуваалцсан.

-Тийм мундаг бизнесмэнүүд өөрчлөлт оруулаагүй гэхээр өөрөө их л сайн төлөвлөж тооцсон байж дээ, тийм үү?

-Тийм ээ. Гэхдээ зөвхөн миний төлөвлөгөө биш шүү. Хамтрагч бид хоёрын оролцоо бүх зүйл дээр адилхан.

-Нэвтрүүлэгт орсноос хойш бизнест нь ямар өөрчлөлтүүд бий болсон бэ? Хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн үү?

-Мэдээж нэвтрүүлэг олон нийтэд хүрэхэд хамгийн том нөлөө болсон л доо. Тэрнээс хойш одоогийн байдлаар манай “Уяач” апп 2500 хэрэглэгчтэй болчихсон явж байгаа. Бүртгэгдсэн адууны тоо 1500 орчим болж байна. Салбарын хүмүүс нэлээн их холбогдож эхэлж байна. Ар араасаа маш олон санал, давуу тал, хамтын ажиллагааны боломжууд орж ирж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ