Шуурхай мэдээ



О.Баасанхүү: Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-02 18:17
  • 0

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

  УИХ-ын чуулганы хуралд Ерөнхий сайд суухгүй, нууц Ерөнхий сайдууд сууж байна. Ц.Нямдорж хаа байна.  Нууц ерөнхий сайд сууж байгаа юм байна. 

Хууль шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажиллахгүй байгаа. Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ нэрээр мөнгө идсэн Ц.Элбэгдорж хаана байна. Түүнийг шалгах хэрэгтэй. Хуучин ерөнхийлөгчөө сайн шалгах хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэйгөөр шалгасан дүр үзүүлэхгүй шүү.

Чанга ярьсан нь үнэн байдаггүй юм. Баримттай ярих хэрэгтэй. Компаниа зарчихаад лиценз байхгүй гэж хэлж болохгүй. Ч.Хүрэлбаатар нь аравдугаар сарын 27-ны өдрөөр лицензтэй компанигүй байна гэж ярьж байгаа. Түүнээс өмнө байгаад зарсан байж болно шүү дээ. Сангийн сайд худалч байна гэдэг хулгайч байна гэсэн үг. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар та хоёр намайг  их доромжилсон доо. Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаж Хятадын банк оруулж ирэхийг би эсэргүүцсэний төлөө та нар намайг элдвээр доромжилсон. 

 УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

    Төрийн үйл ажиллагааг хямрааж байгаа нь харамсалтай байна. 1990 оноос хойш хөгжих гэж байгаа нэг салбар нь уул уурхайн салбар. Чөлөөт зах зээлд өмчтэй байхын тулд уул уурхайн салбар луу орцгоосон. УИХ уул уурхайн бодлогоо өөрөө баталж гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийг баталж лиценз олгох асуудлыг шийдвэрлэсэн. Уул уурхайн 3400 лиценз  олгосон байна гэж байна. Одоо ингэж ярих байсан бол яах гэж лиценз өгсөн юм. Өмнөх лиценз гаргасан асуудлаа тэгвэл эргэж бүгдийг нь харах хэрэгтэй. Хэн  улс оронд ашиггүй, хэрэггүй ашигласан байна. Хэн нь хуулийн дагуу ажилласан юм. Үүнийг эргэж гаргаж тавих хэрэгтэй. Лицензтэй гэж нэг хүн рүү гээ ямар их дайрдаг юм. Энэ их гүтгэлэг дарамт арай хэтэрч байна. Над руу өнгөрсөн жил маш их дайрч, буруутгасан. Шүүхээр шийдвэр гаргаагүй зүйлийг буруутай гэж үзэж болохгүй.

Г.Занданшатар: Үндсэн хуулийн зөрчилтэй хориг гэж үзэж байна

 (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга)

   Монгол Улсын УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хүний хувьд Үндсэн хуулийн зөрчилтэй хориг гэж үзэж байна. Монгол Улс, дэлхийн практикт ийм хориг тавьж байсан зүйл байхгүй. Хүний сонгох сонгогдох эрхийг хааж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд сая томилогдохдоо шудрага ёс, хууль ёсны төлөө авлигаас ангид байхаа амласан. Энэ зарчмыг баримталж танхимаараа барьж ажиллана. Бид Үндсэн хуульд заасан эрхийг нь хааж болохгүй. Үндсэн хуулийг агуулгаар нь зөрчсөн хоригийг хүлээж авахгүй.

Үнэн худал нь мэдэгдэхгүй ийм баримтаар хөнгөн битгий хандаарай гэж гишүүдээс хүсч байна гэлээ. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.Түвшин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ