Шуурхай мэдээ



АНУ-д дахин халдлага гарав уу


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-02 18:23
  • 0

Колорадо мужид өчигдөр орой томоохон дэлгүүрийн ойролцоо буун дуу гарчээ. Мужийн цагдаагийн газраас "Торнтон дахь “Walmart” дэлгүүрийн ойролцоо буудалцаан болсон. Хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн” гэж мэдээлсэн байна.

Буун дуу удалгүй намжиж, цагдаа нар хэрэг явдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Түүнчлэн уржигдар Нью-Йорк хотод нэгэн машинтай этгээд явган хүний зам руу дайран орж, найман хүний аминд хүрсэн билээ. Уг этгээд нь “Исламын улс” бүлэглэлийн хүн гэдгээ хэлсэн байна. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хилийн хяналтаа чангатгахаа мэдэгдсэн юм. Тэрбээр исламын шашинтай улс орнуудын иргэдийг АНУ-руу оруулахгүй байх тал дээр арга хэмжээ авч байгаа билээ. Гэвч хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн гар хөл болсон этгээдүүд хаа сайгүй бий болж, улс орнуудын аюулгүй байдалд заналхийлж байна.

О.Чанцаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ