Шуурхай мэдээ



МУГТ Д.Сумъяа ”Нэг ширхэг усан үзэмний тэр амт ямар амттайг тамирчин хүн л мэдрэх байх”


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-07 17:41
  • 1

2016 оны "Рео-Де-Жанейро" хотноо болж өндөрлөсөн олимпоос Монгол улсын 25 дахь олимпын медалийг эх орондоо авчирч чадсан бүсгүй бол Д.Сумъяа. Анх 15 настай байхдаа Жудогийн спортод хөл тавьж байсан түүний төдийгөөс өдий хүртэл туулж ирсэн амьдралыг харуулсан "Цагаан хадаг" нэртэй кино хүртэл бий. Тус кинон дээр ирээдүйг зөгнөсөн мэт олон үйл явдал гардаг ажээ.

Хоёр жил шахам тэмцээнд оролцох болохоороо клубынхээ эгч нараас өмсгөлийг нь гуйж өмсдөг байсан гэх тэрээр өдгөө тив дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан гавъяат тамирчин болсон. Өөрийн жинд амжилт үзүүлэхийн тулд идэвхитэй бэлтгэл сургуулилтын хажуугаар жин барьж, хоолоо сойх нь хувь хүнээс гарч болох өөртөө тавих өндөр шаардлага хэмээсэн тэрээр "Яг жин хасч байгаа үед сүүлийн гурав хоног жинхэнэ юмны үнэ цэнийг мэдэрнэ шүү дээ. Жиндээ орохын тулд бид нар уух юм, хоол ундаа хязгаарлаад ер нь юм идэхгүй талруугаа орчихдог байхгүй юу. Зуухан грамм, тавин грамм усны амт бол ямар гоё амттай гээч. Нэг ширхэг усан үзэмний тэр амт ямар амттайг тамирчин хүн л мэдрэх байх. Ямар үед мэдрэх вэ гэвэл яг тэр жин хасаж байгаа үед л мэдэрдэг. Ямар гоё амттай юм бэ гээд л. Тэгээд хэд хоногийн дараа жин хасахгүй үед усыг бол өдөр болгон л ууна. Тэгэхэд бид тэр мэдрэмжийг авдаггүй. Тэр ус, тэр усан үзэм ямар гоё амттайг жирийн үед ерөөсөө мэдэрдэггүй. Жин хасаж буй үед юмны үнэ цэнийг маш ихээр мэдэрдэг" хэмээн "Цэнзургүй яриа" нэвтрүүлгийн үеэр дурджээ. 

 

 

 

Ж.Сондор


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 27.123.212.xxx

    Ain yuu bee

    • 2017-11-29 22:20

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ