Шуурхай мэдээ



Game of Thrones-ын жүжигчин бүсгүй порно киноны бизнес хийж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-07 17:48
  • 0

22 настай жүжигчин бүсгүй Элла Хьюз эротик киноны салбарт өөрийн гэсэн компани байгуулахаар шийджээ. Тэрээр Game of Thrones-ийн зургаа дахь цувралд тоглосон бөгөөд өмнө нь порно киноны жүжигчин байсан аж.

 

Хуулийн сургуулиа цагаа олж хаясан бүсгүй порно кинонд зураг авахуулж эхэлжээ. Ингэснээр өөртөө илүү итгэлтэй болж, өмнөхөөс илүү аз жаргалтай болсон хэмээн өөрөө үздэг юм байна.

 

 

Порно кинонд тоглож эхлэхээсээ өмнө маш ичимхий, бүрэг бүсгүй байсан гэнэ. Хүнтэй утсаар бараг ярьдаггүй, өөрийн дуу хоолойны өнгийг үзэн яддаг байжээ.

 

 

Харин одоо тэрээр зөвхөн порно кинонд тоглоод зогсохгүй, өөрийн гэсэн брэндийн дотуур хувцасны худалдаа эрхэлж, онлайн-стриптиз үзүүлдэг аж.

 

 

 Тэрээр порно салбарт мөдхөн амжилттай бизнес эрхлэгч болно гэдэгтээ өөрөө итгэлтэй байдаг бөгөөд эротик кинонуудаа өөрөө найруулах зорилго тавин, хувийн уран бүтээлийн компани байгуулахаар шийдсэн байна.

 

 

Эллаг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ихээхэн шүүмжилж, хэл амаар доромжилдог хэдий ч бүсгүй өөрөө үүнийг огт авч хэлэлцдэггүй гэнэ. “Би өөрийн ажилд чин сэтгэлээсээ дур сонирхолтой учраас тэдний юу гэх нь надад огтхон ч хамаагүй” хэмээн Элла Хьюз өгүүлсэн аж. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ