Шуурхай мэдээ



Шведүүдийг гайхшруулсан А.Янжиндулам ”Steve Harvey”-ийн шоунд оржээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-08 17:42
  • 0

"Авьяаслаг Шведчүүд" тэмцээнд оролцож "Алтан баззер"-ийн эзэн болсон А.Янжиндуламыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр тавилга үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч "IKEA" брэндийн нүүр царайгаар тодорсон тэрээр 10 гаруй хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ. Тэрээр ганцхан Швед улсад алдартай нэгэн биш бөгөөд саяхан алдарт хөтлөгч Steve Harvey-ийн шоунд оролцож Америкчуудыг ангайлгаад авсан байна.  Түүний оролцсон шоунд ирсэн үзэгчид бүгд Янжаагийн гайхалтай ой тогтоолтын ачаар халаасандаа 100$ той харьжээ. Тэрээр өөрийн нэр дээр дэлхийн хэд хэдэн рекордыг эзэмшдэг бөгөөд саяхан болж өндөрлөсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдын бүрэлдэхүүнд багтаж тун амжилттай оролцсон билээ. 
 

 

Ж.Сондор


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ