Шуурхай мэдээ



Мэддэг хүний мэргэ буюу “ХОРИОТОЙ” САЙД


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-08 17:47
  • 0

Мэддэг хүндээ бол эдийн засаг хэтэрхий энгийн. Ойлгодог хүндээ бол улс орны төсөв, санхүү толгой эргээд байхааргүй хялбар, тодорхой. Харин мэдэхгүй хүндээ бол даанч хэцүүгээс гадна ойлгох эцэсгүй. Загасгүйг мэдэлгүй голын эрэг дээр гох дэгээ гозолзуулж суугаа шиг цаг зав, тархи мах барах ажил.

Мэддэг, чаддаг, ойлгодог хүн л эдийн засгийн хямралаас хэрхэн гатлах арга ухааныг олж хэрэгжүүлэх нь дамжиггүй. Саяхан Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар бол эдийн засаг мэддэг улстөрчдийн нэг юм.

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн “улс төрийн халуун” зөвхөн түүнээс үүдэлтэй байлаа. Юу гэвэл, У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах 17 сайдаас ганц түүнийг онцолж, Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан нь маргаан, шуугианыг дагууллаа. Маргаан, шүүмжлэл, үгүйсгэлүүдээс ажихад нэг л зүйл дээр бүгд санал нэгдэж байсан нь Ч.Хүрэлбаатарын эрдэм мэдлэгт хэн ч эргэлзэхгүй байгаад оршиж байв. Эдийн засгийн мэдлэг, боловсрол, туршлагатай нь хэн ч маргаагүй гэсэн үг. Анх Мянганы сорилтын сангийн төсөл хөтөлбөрийг Монголдоо хөрвүүлэхээс эхлээд л түүний мэдлэг чадварын үүц задарч эхэлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга, Төсвийн байнгын хорооны дарга гэх зэрэг алба тушаалуудыг хашихдаа гологдлоо, чамлагдлаа гэж сонсогдоогүй. Харин ч түүний ухаалаг бодлогын үрээр 2008 оны хямралыг хохирол багатай туулсан гэгддэг юм билээ. Тухайн үед тэр улсын төсөв санхүүгийн гол бодлогыг тодорхойлж, чиглэл өгөх зорилготой Төсвийн байнгын хорооны дарга байлаа. Эдийн засгийн хямралд дэлхий нийтээрээ донсолж, чичиргээ нь Азийн олон улсад цохилт өгч байхад Монгол Улс хаа очиж  төдийлөн доргилт авалгүй өнгөрч байсан. Шууд энэ хүний гавьяа гэж омойтох нь утгагүй ч тэр үеийн төсөв санхүүгийн бодлого муугүй байсны тод илрэл юм. Харин тэрхүү бодлогын залуур дээр нь Ч.Хүрэлбаатар гэх энэ эрхэм яах аргагүй сууж байсан нь бодит үнэн билээ.

Тэгвэл өнөөдөр эдийн засгийн мэдлэг туршлагыг нь ашиглах гэж Сангийн сайдаар түүнийг томилжээ. Энэ нь асар их эсэргүүцэлтэй тулгарч, Ч.Хүрэлбаатарыг өмнөх сайд Б.Чойжилсүрэнтэй адил ашиг сонирхлын зөрчилтэй гэх тун ноцтой баримтууд дэлгэгдэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монголын баялгийг хувьдаа завшиж, цөлмөсөн 30 гэр бүлийн жагсаалтад хүртэл нэрийг нь багтааж, бүр УИХ-ын чуулганд хэлэлцүүлэв.

Тэрбээр “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийнхнийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан байна” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Гэвч үүнийгээ нотолж чадсангүй. Харин үүний хариуг Ч.Хүрэлбаатар албан ёсны баримттайгаар өгч “Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт" хэмээн АМГТГ-ын дарга Б.Баатарцогтын гарын үсэгтэй албан бичгийг дэлгэн үзүүлсэн юм. Уг албан бичигт " 2017 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар Кадастрын бүртгэлийн системд хайлт хийж үзэхэд Чимэдийн Хүрэлбаатар, Чимидийн Ганболд, Чимидийн Гансүх, Чимидийн Гантулга гэсэн хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна" гэжээ.

Энэхүү сэжиг болон түүнд өгч буй хариулт хоёр нь тухайн хүмүүсийн талаар чамгүй ойлголтыг өгөх жишээ юм. Нэг нь баримт мэдээлэлгүй, хар зөн, таамаг, хардлага сэрдлэгээр асуудалд хандаж байгаа бол нөгөө нь аливаад тун ул суурьтай, буурьтай ханддаг улстөрчдийн ялгаа заагийг илэрхийлж буй юм.

Гэвч Ч.Хүрэлбаатарыг хэзээнээсээ гадаадын уул уурхайн компаниудын эрх ашгийг хамгаалагч гэж цоллох нь бий. Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулсан гэм нүглээс хүртэл хуваалцах ёстой хүн гэж олон нийт үздэг. Өөрөө би Оюутолгойн гэрээг байгуулахад огт оролцоогүй шүү гэж удаа дараа мэдэгддэг ч тэр ч үнэмшилтэй няцаалт бололгүй өнөөдрийг хүрч, тэр нь улмаар Ерөнхийлөгчийн хориг тавих үндэслэл болж өгсөн нь энэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ