Шуурхай мэдээ



Владимир Жириновский: Ирэх сонгуульд В.Путин, Д.Медведев нарын хэн нь ч ялахгүй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-08 17:49
  • 0

Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновскийтой “Ъ” сонины сэтгүүлч Виктор Хамревын ярилцсаныг товчлон хүргэе. Ирэх хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин дахин нэр дэвших магадлалын тухай тэр ярьжээ.


-Оросын иргэдийн ихэнх нь улстөржсөөр залхсан гэсэн судалгаа гарах боллоо. Социологийн судалга энэ байдал өдрөөс өдөрт даамжирч байгааг харуулж байна. Тэгэхээр ирэх сонгуульд хамгийн идэвхитэй хүмүүс нь л саналаа өгнө гэсэн үг. Тэгэхээр танай болон бусад сөрөг хүчний намууд иргэдийн дэмжлэгийг татаж чадна гэж бодож байна уу?

-Дэмжлэг авах боломж бий. Гэхдээ ийм зорилготой үйл ажиллагаа болгон дээр эмх замбараагүй байдал, машин шатаах ч гэх юм уу, нэг тийм бохир явдал гараад байгаа нь тоогүй. Сонгогчид залхдаг нь аргагүй. Улс төрийн тавцанд ямар ч хөдөлгөөн алга. Иргэд сонгуульд саналаа өгөхгүй байсан ч Нэгдмэл Орос нам ялна. Улс төр ийм царцанги байдалд орох нь улс орны хөгжил дэвшилд их хорлонтой байдаг л даа. Урьд нь ЗХУ-ын үед Л.Бережнев улс төрийг ийм байдалд оруулж байсан. Тэр үед тэр болон КПСС л бүхнийг шийдэж байсан бол одоо В.Путины цуглуулсан “Санкт Петербургийн угшилтай” нөхдүүд бүхнийг шийдэж байна. Энэ их муу. Үүнээс яаж ийгээд гарах хэрэгтэй. Үүний тулд хүчирхийллээс зайлсхийх хэрэггүй. Ингэж чадаад шударга сонгууль явуулж гэмээ нь манай намд олонхийн санал авах боломж бий. Бид Оросын түүхэн дэх хамгийн шудрга сонгууль гэгддэг 1993 оны сонгуульд олонхийн саналыг авч байсан юм шүү дээ. Хэрвээ өнөөдөр яг тийм чөлөөт сонгууль явуулж чадах юм бол манай нам Коммунист нам, Нэгдмэл Орос намтай хамт олонхийн санал авахын төлөө өрсөлдөнө. Харин бусад намууд бүгд нийлээд дөрвөн хувийн ч санал авч чадахгүй.

-Шударга сонгууль явуулья, Нэгдмэл Орос намыг ялъя гэвэл сөрөг хүчний бүх нам хүчээ нэгтгэх хэрэгтэй байх. Таны бодлоор энэ боломжтой юу. ДУМ-аар асуудал хэлэлцэх болгонд та Коммунист намын урьдын гэм нүглийг, Нэгдмэл Орос намын одоогийн гэм нүглээс илүү шүүмжилдэг шүү дээ?

-Тайлбарлая. ДУМ-ын хурлын үеэр Нэгдмэл Орос намыг бид Коммунист намаас илүү хурцаар шүүмжилдэг. Гэхдээ улс төрийн үзэл санаа болоод түүнийгээ хэрэгжүүлэх арга замын тухайд биднийг хоёр өөр туйлд байдаг гээд төсөөлөхөд болно. Хэрвээ Коммунистууд намынхаа нэрийг сольж, Й.Сталин, В.Лениний “нөмөрт хоргодохоо болиод” Октябрийн хуввьсгалаар түрий барихаа больчихвол би тэднийг оролдох ч үгүй байлаа. Гэтэл тэд ингээгүй шүү дээ. Тийм ч учраас тэднийг ДУМ-ын үеэр гарч байгаа алдаа онооны талаар шүүмжлэл хэлэх болгонд “Энэ бол энэ цаг үед гаргаж байгаа бидний алдаа” гэж хэлмээр санагдаад байдаг юм. ЗХУ-ын үед авлига хээл хахууль байгаагүй гэх үү. Үндэстэн хоорондын мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, амьжиргааны түвшин муу байгаагүй гэж үү. Гэхдээ Либерал Ардчилсан нам Коммунист намыг нэгтгэх ганцхан л шалтгаан байгаа. Энэ нь шударга сонгууль юм. Шударга сонгуулийн төлөө зөвхөн коммунистууд ч биш, Яблоко, “Шударга Орос”-той ч нэгдэж чадна. Эдгээр намуудад шударга сонгууль явуулчихья гэсэн сэтгэл байдаг л байлгүй. Гэхдээ Нэгдмэл Орос нам санал луйвардсан гэж хэлэх гээгүй шүү. Иргэд тэдэнд саналаа өгсөн. Бид харин жижигдээд дангаараа олонхийн санал авч чадахгүйд л хэргийн учир байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ