Шуурхай мэдээ



Пакистаны Засгийн газар АНУ-ын таван тагнуулчийг баривчиллаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-10 16:12
  • 0

Пакистаны Засгийн газар Тагнуулын төв газрынхаа таван шилдэг мөрдөгчийг “АНУ-ын тагнуулынханд мэдээлэл дамжуулсан" гэсэн үндэслэлээр баривчилжээ. Улсынх нь нутаг дэвсгэрт харийн гүрэн дур мэдэн ажиллагаа явуулсан явдал Ерөнхийлөгч А.Зардари болон Пакистаны нэр хүндийг навс унагасан ч АНУ-ын нэр хүндэд бүр ч илүү хохирол учруулах нэгэн үнэнийг баталж өгсөн юм. АНУ Осама бен Ладеныг устгасан ч Аль Каида-г устгаж чадаагүй.  Аль Каида нь хэдийгээр аллага хядлага үйлддэг ч бүхэл бүтэн лалын ертөнцийн дэмжлэгийг авсан байгууллага юм байна гэсэн үзлийг дэлхий нийтэд өглөө. Хамгийн чухал суртал ухуулгын нэг нь “явцгүй” болж байгааг АНУ зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой юм. Тэд тагнуулчдыг яагаад баривчилсан, ямар ял тулгаж байгаа зэрэг мэдээллийг гаргаж өгөхийг Пакистаны Тагнуулын газраас шаардсан ч одоогоор хариу аваагүй байна.

Таван тагнуулыг хоёр нь Пакистаны армийн хошууч цолтой аж. Одоогоор тэдний нэрсийг зарлаагүй байгаа юм. Гэхдээ бүхий л баримтаас үзэхэд АНУ-д мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгасан нь тодорхой болжээ.

 

С.Төгөлдөр


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ