Шуурхай мэдээ



У.Хүрэлсүх МАН-ын дарга боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-22 16:20
  • 0

МАН-ын XXVIII Их Хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлаар санал хураалт явагдлаа.  Намын даргад нэр дэвшигч У.Хүрэлсүх төлөөлөгчдийн олонхийн саналыг авснаар МАН-ын шинэ даргаар сонгогдлоо.

Санал хураалтад оролцсон 1383 төлөөлөгчөөс 63.1 хувь нь Eрөнхий сайд У.Хүрэлсүхэд,  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад  36.9 хувь нь  саналаа өгчээ.

Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтар:

Боловсрол:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад өдгөө МУ-ын 30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. 

Ш.Адъяамаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ