Шуурхай мэдээ



М.Анхцэцэг: Дараа жил заавал Дэлхийн аварга болно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-12-05 14:42
  • 0

Монголчууд хүч тэнхээтэй гэдэг мөртлөө хүндийг өргөлтийн Дэлхийн аваргын тэмцээнээс яагаад медаль авч чаддаггүй юм бол гэж боддог байв. М.Анхцэцэгийг дэлхийн аварга болно гэж хэлсэн гэдэгт нь үнэндээ итгэдэггүй байлаа. Мөн түүнд гадаадын улс орнуудаас манай иргэн болчих тэдэн сая төгрөн өгнө гэдэг санал тавьсан гэдэгт ч эргэлзэж байв. Гэхдээ Залуучуудын дэлхийн аварга, Азийн аваргын алтан медаль хүртсэн болохоор битүүхэн найдаж байлаа. Хүндийг өргөлтийн спорт Монголд хөгжөөд олон жил болчихсон ч дэлхийн медальтан төрөөгүй байсан спорт болохоор миний бодсон тэр л дээ. Харин нэгэнтээ Дархан аварга Ж.Мөнхбат түүнийг хараад, “Манай Анхцэцэг л хүндийг өргөлтийн дэлхий аваргын анхны медалийг авчирна даа...” гэж хэлсэн нь биелэлээ оллоо.

Үнэндээ энэ спортоос дэлхийд гайхагдсан хүчтэн төрвөл төрчихөөр л цаг хугацаа өнгөрч. Гэвч эмэгтэйчүүдээс Олон улсын хэмжээний мастер А.Баярмаа гэдэг гайхалтай хүчтэн байгаад л сэтгэл өег байдаг байв. Азидаа шуугиулж, олимд шагналт байр эзэлж, М.Анхцэцэгийн өмнөх замыг зассан гайхалтай тамирчин шүү дээ.  АНУ-ыг Монголын хүндийг өргөлтийн баг тамирчид чимээ шуугиан багатай зорьсон ч баяр бахдал омог дүүрэн ирж байна. Хүндийг өргөлийнхөн дэлхийн аваргаас анхны медальтнаа тосож авч байна.

Энэ зун тэрбээр дүүгийнхээ эмчилгээний зардалд санаа зовж, ард түмэн М.Анхцэцэгийн гэр бүлд хандивын гараа сунгаж байв. Тэр ард түмнийхээ, багшийнхаа, Алдар спорт хорооныхоо баг хамт олныхоо ачийг өөрийн хүч тэнхээ, хөдөлмөр зүтгэлээр хариулчихаад ирж байна. М.Анхцэцэг үнэхээр аав ээжийн, ард түмний итгэлийн даасан сайн охин аж. Үнэхээр тамирчин хүний тэвчээр хатуужлыг гаргаж байж хүрэл медалийг өөртөө авч иржээ. Гартаа хүнд бэртэлтэй эмэгтэй хүн 110 кг-ыг огцом өргөөд зогсож байна гээд боддоо. Үнэндээ энэ бол гайхамшиг. Алтан медалиас ч том амжилт гэмээр. Дэлхий аваргын алтан медаль түүний өмнө ойрхон буй гэдгийг ийн баталлаа. Тэрбээр АНУ-ын Анахайм хотын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээс ард түмэндээ хандаж мэндчилсэн байна.,

-Та бүхэн энэ өдрийн мэндийн хүргэе! Монголын хүндийг өргөлтийн дэлхийн аваргын түүхэнд Дэлхийн аваргын анхны хүрэл медалийг зүүсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн ээж аав, хайртай дасгажуулагч Хосбаяр багшдаа, Алдар спортын хороо,  Монголын хүндийг өргөлтийн холбоо   Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, надад тусладаг, дэмждэг бүх хүмүүст баярласан, талархсанаа илэрхийлье. Дараа жил би Дэлхийн аварга болно гэдгээ энэ дашрамд уламжилья... гэв. 

Монголын ард түмэн итгэж байгаа чамд Анхцэцэг ээ. Өмнө чинь Дэлхий, Олимпын наадмууд ахиад хүлээж байна. Бэртлээ эдгээгээд, зорилгынхоо төлөө бэлтгэлээ хангаж, Монголчуудынхаа баяр бахдлын хойморт залраарай.    

Л.Ганзул


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ