Шуурхай мэдээ



Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа, Үрээ хүлээсэн сэтгэлийг минь хурайлаач гэж хүсчээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-12-05 15:18
  • 1

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод 33 хонож байна. Алга болох үедээ цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан аж. Охиныг хайх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа. Охины ээж Б.Хоролмаа хүмүүст хандан "Үрээ хүлээсэн сэтгэлийг минь хурайлаач" гэж хүсчээ. 

Өөдөсхөн үр минь ээж аавдаа нархан мэт гийж ирсэнсэн.Гэтэл дайн дажингүй,амар амгалан,хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд охин үрээ ор сураггүй алдаад хэдийн нэгэн сар өнгөрч.
Ороод ирэх вий гэж хаалга ширтэж,ойр холын сурганд чих тавьж,мэлмийгээ горьдоож,сэтгэл минь үйрч бутарч сууна.Амьд мэнд шүү гэх бяцхан тайтгарлаар итгэлээ аргадна.Хаана яаж бүлтийгээд сууж буй бол хэмээн айдсыг нөмөpч буйгaa нуухгүй ээ...
Ээжтэй хүн алзахгүй дээ гэдэг шиг эхийн cүүн сэтгэлээр охиноо ХУРАЙ-лсаар,ХУРАЙ-лсаар...
Миний бяцхан наран минь ижийдээ ирж санах бэтгэрлийг минь учралын нулимсаар угаагаад өгөөч.
Бурхан минь үрээсээ сураг алдарсан шар махтайгаа хатаж,өдөр хоногийг дулимаг ухаантай өнгөрүүлэн аядан буй нэгэн ээжийн дуу хоолойг сонсооч.
Үр минь,охин минь ээждээ ирээч.
Амьд мэнд,алгуурхан хаалгаа нээгээд,инээмсэглээд ээжийнхээ энгэрт ирж эрхлээч....
Миний дуу хоолойг мянга мянган ээжүүд минь түрэн,тараан түгээгээрэй..

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 105.112.47.xxx

    Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Alden moore зээлтэй холбоо барих зээл хэрэгтэй байна aldenmooresloanfirm@gmail.com ..

    • 2018-01-03 23:21

Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ