Шуурхай мэдээ



Монгол Улс оффшортнуудтайгаа хатуу гараар тэмцэхээр ханцуй шамлалаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-01-03 11:21
  • 2

2018 он оффшортнуудад хатуу жил гэж хэлж болно. Учир нь УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу төрийн алба хашдаг албан тушаалтнуудын хувьд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татах хуулийн хугацаа 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм.

Анхаар: Маргааш зогсох оффшор бүсүүд:

Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант улс, Белиз улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол маргааш өдрөөр үйл ажиллагааг нь зогсоох юм байна. Энэ тухай хяналт шалгалтыг АТГ ирэх хоёрдугаар сарын 4-ний дотор хийж дуусах аж.

Анхаар: Гуравдугаар сард зогсох оффшор бүс:

Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох ёстой гэнэ.

УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй ажлаас нь чөлөөлнө

Оффшор бүс дэхь хөрөнгөө оффшортнууд хуульд заасан хугацаанд багтааж асуудлаа цэгцлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин энэ онд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тухайлбал,  сонгогддог албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах үндэслэл болох бол томилогддог албан тушаалтнуудыг ажлаас нь шууд чөлөөлөх эрх зүйн харилцаа үүснэ.

Энэ хуулийг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39 мянга 742 албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхэн нь оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон гэсэн үг.

Хэрэв хамаарал бүхий иргэн нь оффшор бүсэд бүртгэлтэй улсад эмчлүүлэх, сургалтын төлбөрөө төлөх, аялах, томилолтоор явах үед банкинд данс нээлгэх болбол Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй болж байгаа юм.

Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Ийнхүү энэ онд Монгол Улс оффшортнуудтайгаа хатуу гараар тэмцэхээр ханцуй шамлан ороод байна. Харин хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь л сонин юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 2

  • Зочин 103.212.117.xxx

    uneheer heregjeesei gj bodoj bn. shan medee bn

    • 2018-01-04 16:47
  • Зочин 105.112.47.xxx

    Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Alden moore зээлтэй холбоо барих зээл хэрэгтэй байна aldenmooresloanfirm@gmail.com ..

    • 2018-01-03 23:22

Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ