Шуурхай мэдээ



Трамп: Клинтоны туслахыг шоронд суулгах ёстой


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-01-03 12:47
  • 1

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны туслах байсан эмэгтэйг гадаадын тагнуулд чухал нууц үгийг дамжуулсан гэж буруутгалаа. Хиллари Клинтоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхад нь болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнд тусалсан Хума Абединыг шоронд суулгахыг Трамп уриалав. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар, Абедин нь хувийн цахим шуудангаараа нууцын зэрэглэлтэй материалууд, тэр дундаа Засгийн газрын ажлыг дамжуулсан байна. Клинтоны туслах асан тэрбээр 2013 болон 2014 онд хакерын дайралтад өртсөн “Yahoo”-г ашиглан гадны тагнуулд мэдээлэл дамжуулсан аж. Үүнээс гадна “WikiLeaks” сайт “The New York Times” сонин Төрийн департаменттай хамтран ажилласан гэх мэдээллийг цацсан байна.

Трамп ярихдаа “Хума Абедин бол худалдагдсан Хилларигийн гол туслах. Тэд аюулгүй байдлыг болон энгийн дүрмүүдийг зөрчсөн. Нууц үгүүдийг гадаадын тагнуулд зүгээр л бэлэглэчихсэн. Хумаг шоронд суулгах ёстой. Хуульзүйн яам юугаа хийж байна аа. Тагнуулын төв газарт ч бас хамаатай асуудал” гэжээ. Өмнө нь Хиллари Клинтоныг мөн хувийн хаягаараа гадагш мэдээлэл дамжуулсан гэж буруутгасан билээ. Харин Хиллари 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө түүний цахим хаягийг шалгаад ямар ч сэжигтэй зүйл олоогүйг хэлж байсан юм.

О.Чанцаа

Эх сурвалж: www.ZINDAA.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 105.112.47.xxx

    Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Alden moore зээлтэй холбоо барих зээл хэрэгтэй байна aldenmooresloanfirm@gmail.com ...

    • 2018-01-03 23:19

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ