Шуурхай мэдээ



Байраа зарахад 25 хувийн татвар төлөхгүй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-01-08 15:30
  • 0

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Эдгээр татварын дөрөв нь өнгөрсөн онд нэмэгдсэн бол 2018 оны эхнээс гурван төрлийн татвар нэмэгдэж байна.

Харин нийтийн цахим сүлжээгээр хувийн орон байр болон авто машинаа зарахад 25 хувийн татвар төлнө гэсэн шуум явж, иргэдийг ихэд бухимдуулсан. Тэгвэл энэ мэдээлэл ташаа юм. Хэрэв та үл хөдлөх эд хөрөнгө буюу байраа зарвал 2006 оноос мөрдөгдөж байгаа хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу борлуулсан үнийн дүнгээс хоёр хувиар тооцож татвар төлөх юм.

Нэмэгдсэн долоон төрлийн татвар

1. Нийгмийн даатгалын шимтгэл- Ажил олгогч болон даатгуулагчаас 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна.

2. Архи, тамхины онцгой албан татвар- 2018 онд 10 хувь, 2019-2020 онд тус бүр таван хувь нэмнэ.

3. Хувь хүний орлогын албан татвар- Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар татвар ногдуулна. Ингэснээр 1.500,000-2.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 15 хувь, 2.500.000-3.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 20 хувь, 3.500.000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25 хувийн татвар төлөх юм. 1.500,000 төгрөгөөс доош цалин, орлоготой бол урьдийнхаараа 10 хувиар тооцох юм.

4. Суудлын авто машины онцгой албан татвар- Үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч татвар ногдуулна. 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай бол 3-15 хувийн татвар -25,000-2,275,000₮, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай бол 40-250 хувь буюу 4,060,000-47,125,000₮. Харин хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувиар хөнгөлнө.

5. Импортын тамхинд ногдох гаалийн татвар- Гаалиар оруулж ирж байгаа тамхины татварыг 30 хувьд хүргэсэн.

6. Хадгаламжийн хүүгийн татвар- Хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчид хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар төлнө.

7. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар- 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 30-100 мянган төгрөгөөр нэмсэн. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор импортолдог бензиний тонн тутмаас 90 хүртэл октантай-190.000₮, 90-ээс дээш октантай -210.000 ₮-ийн татвар, Эрээнцав боомтоор оруулж ирж буй бензиний тонн тутамд 60-80₮-ийн тавар авах юм. Харин тум боомтуудаар импортлох дизель түлшний тонн тутмын татвар 150.000₮-280.000₮ болж нэмэгдлээ.

Д.Үржинбадам

Эх сурвалж: www.ZINDAA.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ