Шуурхай мэдээ



Метроны өртөөний дэргэд дэлбэрэлт болжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-01-08 15:39
  • 0

Шведийн нийслэл Стокгольм хотноо “Ворбю” метроны өртөөний хажууд дэлбэрэлт болж, хоёр хүн шархадсан байна.

Мэдээллийн эх сурвалжаас харахад, газарт хэвтэж байсан үл мэдэгдэх ууттай зүйлийг 60 настай эр өргөж автал дотор нь байсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн бололтой.

Уутыг өргөж сонирхсон хижээл насны эр болон хамт явсан эмэгтэй нь дэлбэрэлтийн улмаас шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хэргийн газарт хууль сахиулагчид болон мэргэжилтнүүд ажиллан үзлэг шинжилгээ хийж байгаа бөгөөд уг болсон явдалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл эрх баригчдын зүгээс хийгээгүй байгаа аж.

Д.Мөрөн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ