Шуурхай мэдээ



НАРШИХААС СЭРГИЙЛЬЕ !


  • 2018-05-30 07:39
  • 0

 

 Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх 
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

 

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох,  амьсгал давхцах
  • Царай цонхийж,  арьс хүйтэн, чийглэг болох 
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,

 

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ