Шуурхай мэдээ



"АВЛИГЫН ЭСРЭГ ЛОББИ БҮЛЭГ"-ийн гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад сумдад ажиллалаа


  • 2018-06-05 07:43
  • 0

Монгол Улсын Их Хурал дахь "АВЛИГЫН ЭСРЭГ ЛОББИ БҮЛЭГ"-ийн гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад сумдад ажиллалаа

 

2018 оны 6 дугаар сарын 2- ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдын хүсэлтээр Улсын Их Хурал дахь "Авлигын эсрэг лобби бүлэг"-ийн гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд  "Эрдэнэс таван толгой"ХК-ийн удирдлагуудад хандан Хамтын ажиллагааны гэрээнд заагдсан ажлуудыг эрчимжүүлж

⁃ Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх

⁃ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хотхоноос Цогтцэций сум хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам, нүүрс тээврийн 8,2 км хатуу хучилттай авто замыг байгуулах

⁃ Даланзадгад суманд 1500 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн "Таван толгой" цогцолборыг байгуулах ажлуудыг яаралтай эхлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 Мөн "Авлигын эсрэг лобби бүлэг"-ийн гишүүд Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд ажиллаж аймгийн удирдлагууд болон төрийн үйлчилгээ үзүүлж буй хэлтэс, агентлаг, албан байгууллагуудын дарга нартай уулзалт хийж УИХ-аар хэлэлцэгдэж буй болоод хэлэлцэн батлагдсан хууль тогтоомжууд, төрийн албыг түргэн шуурхай явуулахад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар санал солилцож зайлшгүй анхаарах асуудлуудыг холбогдох газарт уламжлахаа илэрхийллээ.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ