Шуурхай мэдээ



Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив


  • 2018-06-06 14:52
  • 0

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ энэ сарын 14, 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд  өнөөдрөөс эхлэн энэ сарын сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Уг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй аюул, осол, гамшгийн үед дүүрэг өөрийн хүчин чадлаар авран хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад чиглэх юм. Тодруулбал гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадвар эзэмших, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг ач холбогдолтой юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ