Шуурхай мэдээ



УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төсөл өргөн барив


  • 2018-06-09 08:42
  • 0

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тэргүүтэй гишүүд өнөөдөр /2018.06.08/ жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ эрхлэгчид, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг өргөн барилаа. Тэрээр, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын хамт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цаашид боловсронгуй болгож ЖДҮ эрхлэгчид, Инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд эрх зүйн таатай орчин бий болгохоор тус хуулийг төслийг өргөн барьжээ.

Хууль санаачлагчид нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжиж, ажлын байрыг нь тогтвортой нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн цогц бодлого хэрэгтэй байгааг онцолсон юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ