Шуурхай мэдээ



У.Хүрэлсүх:Ажлын байранд архидвал ажлаас хална


  • 2018-08-23 16:43
  • 0

 Төрийн албан хаагчид, тэр тусмаа хурган дарга нарын дунд зохисгүй харилцаа, эмх замбараагүй байдал алдагдаж сүүлдээ нэгнийхээ аминд хүрсэн балмад явдал хүртэл гарсан. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тушаалаар яам, агентлаг, төрийн өмчит бүхий л албан газруудад шалгалт хийсэн. Шалгалтаар хамгийн их илэрсэн зүйл бол архи согтууруулах ундаа.

Тиймээс Засгийн газрын хуралдаанааар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байранд архи уусан Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байх сахилгын арга хэмжээ авч байхыг үүрэгдэв. Орон нутагт ч гэнэтийн шалгалт хийх, хэлтсийн даргаас дээш бүх төрийн албан хаагчидтай Ерөнхий сайд уулзалт хийж сахилга батыг дээшлүүлэх, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх талаар зөвлөгөөн хийхээр болжээ.

Н.Баатар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ