Шуурхай мэдээ



ӨНӨӨДӨР: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн үзэсгэлэнгийн нээлт болно


  • 2018-09-10 08:48
  • 0

 

 

09:00 цагт

  • Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн орнуудын Чуулга уулзалт 2018 09 сарын 10,11,12 -нд Holiday inn зочид буудалд нээлт /Тэнгисийн баруун талд/ эхэлнэ. Чуулга уулзалтыг нээж ХНХ-ын сайд С.Чинзориг үг хэлнэ. Бусад орны холбооны ерөнхийлөгчид болон гишүүн байгууллагын 200-аад хүн оролцоно. Утас: 99630060

09:40 цагт

  • Жайкагийн санхүүжилтээр 2018-2022 онд МУБИС болон Токиогийн Технологийн сургуультай хамтран хэрэгжүүлэх "Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь" төслийн үндэсний хэмжээний сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордонд болно. Утас: 99747044. 

10:00 цагт

  • “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 10-наас 14-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй гарна. Утас: 99123922, 70110913
  • Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн амьдрал, уран бүтээлийн түүхээр бичигдсэн “ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номын СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль болно.

10:00-18:00 цагт

  • Монголын ногоон намын урилгаар Австрали улсын Ногоон намын экспертүүд хүрэлцэн ирж сургалт зохион байгуулна. Хаяг: Гандирс төвийн 4 давхарт болно. Утас: 94913888

11:30 цагт

  • МБШТ Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэд сүсэгтнүүдийн хойтын буянд зориулсан уламжлалт хурал номын зан үйл, Оройн ерөөл хурна. Үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Цагаатгалын улсын комиссын дарга Я.Санжмятав, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга П. Нарандалай, Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан, Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэй хүндэт зочид оролцоно. Утас: 360066, 88048481, 88081261

12:00 цагт

  • Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт талбай дээр зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99027019, 88007709

14:00 цагт

  • Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгийн нэг болох "Дэлхийд тархсан монгол өв" төслийн хэлэлцүүлэг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г. Ганбаяр нар оролцоно. Утас: 90110009 Л.Оюунтунгалаг
  • Мишээл экспогийн уулзварт байрлах IBIS STYLES зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны менежмент, арга хэлбэрийн ойлголтыг нэгтгэх зорилгоор “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” сэдэвт семинарь болно.Утас: 88210052
  •  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ