Шуурхай мэдээ



“Мөрөөдлийн гараа” уулзалт тав дахь удаагаа болно


  • 2018-09-21 11:24
  • 0

 

Өмнө нь "Чангаар сэтгэ", "Sport for change", "Боломж атга" зэрэг  уриан дор болж байсан өсвөр насныхан болон залуу үеийхэнд  урам, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой зохион байгуулагддаг “Мөрөөдлийн гараа” арга хэмжээний ээлжилт уулзалт энэ удаа “Өөдөө мац” уриан дор болох гэж байна.  

Уулзалт бүрт ур чадвар, авьяас мэдлэгээрээ манлайлан, нийгэмд эерэг хандлагыг бий болгож яваа нөлөө бүхий залуусыг зочноор урьж оролцуулан залуу үеийхэнд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг олгодог байна. Мөн арга хэмжээний үеэр асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэнэ. 

Хөтөлбөрөөр дамжуулан олгох 4 үндсэн сэдэв

  • Өсөх хандлага гэж юу вэ?
  • Энтрепренершип сэтгэлгээ
  • Мэргэжил зөв сонголт
  • Багаар ажиллах, олон нийттэй харилцах чадвар

Энэ удаагийн уулзалтанд:

Андра агентлагийн гүйцэтгэх захирал,  топ модел Х.Бадамгэрэл

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Бэлэг төслийн санаачлагч Д.Одзаяа нар оролцохоор болжээ.


Цахим эмч ТББ-ийн үүсгэн байгуулагч, Хүний их эмч Б.Баярбямба


МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Бэлэг төслийн санаачлагч Д.Одзаяа нар оролцохоор болжээ.

Уулзалт  2018 оны 9-р сарын 26-нд Holiday Inn Ulaanbaatar hotel, Conference Center-т  18:00 цагаас болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ