Шуурхай мэдээ



Уралдааны шилдгүүд тодорлоо


  • 2018-10-02 09:52
  • 0

 

Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 4-нөөс 8-ны хооронд зохион байгуулагдсан “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны дүн гарчээ.

Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилго бүхий тус арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцсон юм.

Хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжилсан сэтгүүлчдийн бүтээлийг хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулсан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд профессор М.Зулкафиль, Ж.Батбаатар, доктор Б.Галаарид нар багтсан бөгөөд уралдаанд ирсэн 35 сэтгүүлчийн 240 бүтээл, үүнээс телевиз 55, сонин 14, сайт 165, радио 6 бүтээлийг нэг бүрчлэн уншиж, үзэж танилцаад 10 хүртэл оноогоор үнэлж, дүгнэн, дүнгээ гаргажээ. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа уралдааны удирдамж, тавигдах шаардлагыг баримталж, телевиз, сонин, сайт, радиогийн жигд оролцоог эрхэмлэсэн байна.

Ингээд уралдаанд тэргүүлсэн сэтгүүлчдийг танилцуулж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ