Шуурхай мэдээ



“Эерэг хандлага” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлагдлаа


  • 2018-10-02 15:21
  • 0

 

Олон нийтийг сайн сайханд уриалах, эерэг хандлагыг уншигчдад түгээн дэлгэрүүлэх агуулгын хүрээнд, ёс зүй, бие биенээ хайрлан хүндэтгэх сэтгэлгээ, аливаад чин сэтгэлээсээ ханддаг бүтээлч монгол хүнийг олон нийтэд сурталчилах зорилготой “Эерэг хандлага” нийтлэлийн уралдаан зарлагдлаа.

Хамрах хүрээ: Сонин, сайтын сэтгүүлчид 

Бүтээл хүлээн авах хугацаа: Нийтлэлийг 2018 оны аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны байранд буюу Сити тауэрын 9-р давхарт, 902 тоотод оролцогч өөрийн биеэр бичиг баримтын хамт авчирч өгөх буюу info@nationbranding.mnцахим хаягаар албан байгууллагын болон өөрийн нэр хаяг, холбогдох утасны дугаарын хамт илгээж болно.

Тавигдах шаардлага:

Агуулгын шаардлага:

-          Уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх

-          Шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх

-          Уралдааны хугацаанд шинээр бичигдсэн нийтлэл байх

-          Өмнө нь нийтлэгдэж олон нийтийн хүртээл болоогүй байх

-          Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгааг хийсэн байх

-          Албан ёсны, сүүлийн стастик, тоо баримт болон бодит жишээн дээр тулгуурласан байх

-          Зөвхөн эерэг хандлага бүхий өнгө аясыг агуулсан байх

-          Оюуны өмчийн зөрчилгүй байх

-          Уралдаанд оролцогчийн нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр уралдааны нийтлэлийг хүлээн авах хугацаанд хэвлэгдэн нийтлэгдсэн байх

Хэлбэрийн шаардлага:

-          Сонины нийтлэл нь бүтэн нэг нүүр буюу А2 хэмжээтэй

-          А4-ийн хэмжээтэй цаасны 5 нүүрээс хэтрэхгүй байх /мөр хоорондын зай single захаас авах хэмжээ 2,5 см, үсгийн фонт Arial 12/

-          Сайтын хувьд нийтлэл нь /А4-ийн хэмжээтэй цаасны 5 нүүрээс хэтрэхгүй байх/

Нийтлэлийн шаардлага:

Уралдаанд ирэх нийтлэл нь сэтгүүлзүйн дараах төрөл жанраар бичигдсэн байж болно.

-          Нийтлэл

-          Сурвалжлага

Шагналын сан:

Нэгдүгээр байр- 3,000,000₮ /Өргөмжлөл/

Хоёрдугаар байр- 2,000,000 /2 хүн/

Гуравдугаар байр- 1,500,000 /2 хүн/

Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл өөрийн үйл ажиллагааны хүрээнд ашиглах эрхтэй.

Уралдааны шалгаруулалтыг хараат бус мэргэжлийн баг шүүн шалгаруулах болно. Уралдааны шалгаруулалт, шагнал гадруулах үйл ажиллагаа 2018 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр болно. Үүнээс өмнө уралдаанд оролцогчид руу утсаар мэдэгдэх болно.

Зохион байгуулагч: Үндсэний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын алба

Лавлах утас: 77115001


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ