Шуурхай мэдээ



ӨДРИЙН ЗУРХАЙ: Хумхынхныг сайхан уулзалт хүлээж байна


  • 2018-10-03 09:02
  • 0

 

 

 ДОРНЫН ЗУРХАЙ

Намрын дунд Цагаагчин тахиа сар Есөн улаан мэнгэтэй Шар луу өдөр

  • Аргын тооллын: 2018.10.3, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 24
  • Наран ургах шингэх: 06.55-18.27
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох 
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Өрнийн зурхай

Хонь

Хониныхон өнөөдөр төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлэх гэж хичээх хэрэггүй. Энэ зөвлөгөөг дагахгүй бол та олон зүйл дээр алдана. Ялагдал хүлээнэ.

Үхэр

Амжилттай байж, баяр хөөр мэдрэх өдөр. Ажилгүй байгаа бол сайхан мэдээ сонсоно. Гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг дагах нь таныг таагүй зүйлээс аварна.

Ихэр

Ажил хэрэгч чанар тань тус болох өдөр. Шинэ танилтай бол. Энэ нь ажил албандаа ахиц гаргахад нөлөөлнө. Оюуны чадамж болон хайртай хүнтэйгээ ойлголцох чадвар өндөр байна.

Мэлхий

Эрүүл, эрч хүчтэй байх өдөр. Өөртөө итгэлгүй байх нь сөрөг үр дагавартайг сана. Тэвчээртэй байж, эхэлсэн зүйлийнхээ ард нь гардаг байгаарай.

Арслан

Материаллаг байдал сайн байна. Ажил хэргээ өөрчлөх гэж байгаа бол тохиромжтой үе. Сэтгэл хөдлөлөө хянаж, сөрөг зүйлээс зайлсхийх нь таны эрүүл мэндэд тустай.

Охин

Боломжийг олж хар. Чин үнэнээсээ ярьж, бусдад хууртахаас сэргийлээрэй. Эрч хүч тань оргилж байсан ч хийж сурсан зүйлсээ л хийхэд гэмгүй.

Жинлүүр

Бусдын нөлөөнд автаж болзошгүй тул анхааралтай байгаарай. Санхүүгээ ч хянахад гэмгүй. Бусад зүйл урсгалаараа өрнөх өдөр.

Хилэнц

Бусадтай маргаад хэрэггүй. Ширүүн дориун баймаар байсан ч аливаад нухацтай хандаж, маш чухал асуудлыг сайтар бодож байж шийдсэн нь дээр.

Нум

Нумынхан өнөөдөр тогтворгүй байна. Шинэ мэдээ таныг бодлоо өөрчлөхөд хүргэж мэднэ. Гэхдээ олон сонирхолтой уулзалтаар дүүрэн байх болно.

Матар

Хайр дурлал, гэр бүл хоёрынхоо нэгийг нь л сонгох шаардлага тулгарч магад. Бардам зангаа орхиж, дарга удирдлагынхаа үгнээс зөрөх хэрэггүй өдөр.

Хумх

Сонирхолтой өдөр. Сайхан уулзалт, сайн мэдээ хүлээж байна. Орчноо өөрчилж, аяллаар явахад тун таатай байх болно.

Загас

Идэвхтэй өдөр. Зөн совингоо дага. Гэхдээ өөртөө хэт эрдэх, маргаанд оролцох болон эрүүл мэндээ тоохгүй байж болохгүй.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ