Шуурхай мэдээ



ӨДРИЙН ЗУРХАЙ: Матрын ордныхон өнөөдөр бүх зүйлийг амжилттай хийнэ


  • 2018-10-04 09:36
  • 0

  ДОРНЫН ЗУРХАЙ

Намрын дунд Цагаагчин тахиа сар Найман цагаан мэнгэтэй Шарагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2018.10.4, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 25
  • Наран ургах шингэх: 06.56-18.25
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Хониныхон өнөөдөр сэргэлэн цовоо, эрч хүчтэй болж, эерэг энергиэр дүүрнэ. Эргэн тойрныхон танд татагдаж, хувь тавилан танд таатай сюрприз бэлджээ. “Амжилт эрт боссон хүнд биш сэтгэл санаа нь сайхан сэрсэн хүнд ирдэг” гэдэг үг бий.

Үхэр

Өнөөдрийг гэр бүл, найз нөхдөдөө зориул. Тэд бол амьдралын үнэт зүйл. Бизнес, ажил, хичээл сургуульд тийм амжилттай өдөр биш. Та ганц бие бол өнөөдөр сайхан учрал тохиож мэдэх юм.

Ихэр

Та яриасаг байж, үйл явдлын төвд нь байна. Эргэн тойрныхондоо ажил хэрэг, амьдрал, хайр дурлалын талаар зөвлөгөө өгөх бололтой. Гэхдээ тэдэнтэйгээ маргаад хэрэггүй.

Мэлхий

Зөрүүд байдал гаргах өдөр. Үүний сайн тал нь та өнөөдөр уулыг ч эргүүлэхээр байна. Муу тал нь нөгөөдөр та маш их шуурга дэгдээсэн байх вий.

Арслан

Амжилтад хэт итгэж бодлогогүй алхам бүү хий. Өөрийнхөө гүйцэтгэх ёстой үүргийг л биелүүлснээр та сэтгэл хангалуун байна.

Охин

Магадгүй та хохирол амсах юмуу хүлээж байсан хүнээсээ хүсч байсан зүйлээ олж харахгүй. Аливааг өөрийнхөө санаанд нийцүүлэх гэж бүү хүчил, таны хүлээлт хэт өндөр байна. Аз жаргалыг хайх нь аз жаргалгүй байхын үндэс болдог гэдгийг сана.

Жинлүүр

Сэтгэл гаргасан зүйл л хүнийг амжилтад хүргэдэг. Найдвартай хамтран ажиллагсад, найз нөхөдтэйгөө өдрийг өнгөрүүл. Ганц бие бол романтик зүйлээр дүүрэн байх нь.

Хилэнц

Шинэ төсөл эхлэхэд сайн. Өнөөдөр эхэлсэн ажил урагшилж, амжилтад ч хүрнэ. Бизнес, карьер, хайр дурлалд зоригтой алхам хийнэ. Энэ нь яваандаа үр шимээ өгөх болно.

Нум

Хэн нэгэнтэй туршлагаа хуваалцах хүслээр дүүрэн байх нь. Эрч хүчтэй байх ч шударга бус зүйлийг хараад хэт шүүмжилж, маргаан үүсгэх гээд хэрэггүй.

Матар

Бүх зүйлийг амжилттай хийх боломж танд байна. Авьяас, эрч хүч, эерэг энергиэр дүүрэн байх өдөр.

Хумх

Таны үг, мэдрэмж, үйлдлээс их зүйл шалтгаална. Асуудлыг хэрхэн шийдэхээс цаашдын ирээдүй тань хамаарна. Сайхан бодол, сайн үйлс эргээд заавал үр шимээ өгдөг.

Загас

Бусдын нөлөөнд бүү авт. Ашиггүй зүйлийг барьж авах хэрэггүй. Эсвэл та эргэн тойрныхноо уруу татаж магадгүй. Асуудал үүсгэхээс сэргийлж үйлдлээ хянаж яв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ