Шуурхай мэдээ



ӨНӨӨДӨР: Багш нарын баяраар ”Багш” УСК нээлтээ хийнэ”


  • 2018-10-05 09:23
  • 0

  

09:00 цагт

  • Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний Номын санд болно.

09:30 цагт

  • Гуравдугаар хороололд байрлах Лион товер зочид буудлын А болон В танхимд “МОНГОЛЫН ДҮРС ОНОШИЛГООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 2018" хэлэлцэх асуудлын хүрээнд Монгол дахь компьютер томографийн шинжилгээний хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийнэ. Энэ үеэр дүрс оношилгоо судлалын салбарын хөгжил, эмнэлгийн шарлагын тун, хэмжээ, өвчтөний цацрагийн хамгаалалт, тодосгогч бодистой шинжилгээний үе шатууд, арга аргачлалын талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс тодруулга авах боломжтой. Утас: 99697373

10:00 цагт

  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд нэгдсэнээр гарсан үр дүнтэй газар дээр нь танилцана. Утас:80019000

11:00 цагт

  • "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Мөн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдээлэл авах боломжтой. Утас: 99091210, 99186496
  • Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд сэдэвт зөвлөгөөн болно. Монголын сэтгэл судлал, Нийгмийн болон байгалийн ухааны эрдэмтэд судлаач нар оролцоно. Утас: 99086975

13:20 цагт

  • Корпорэйт зочид буудалд БСШУСЯ наас зохион байгуулж байгаа Монголын болон олон улсын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 88111046, 88008781

Хөтөлбөрт: 
13:20 минутад өнөөгийн багшийн амьдралыг харуулсан "Багш" уран сайхны киноны нээлт, хэвлэлийн бага хурал 
14:00 цагаас Баярын үндсэн арга хэмжээ.
15:00 цагт шагнал гардуулах ёслол болно. Утас: 88111046, 88008781

14:00 цагт

  • Ерөнхийлөгч өнөөдөр спортын салбарынхантай уулзана. “Азийн хүүхдүүд 2020” Олон улсын спортын VII их наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдийн холбоод, спортын төрийн байгууллага, тэмцээн явагдах барилга байгууламж, эрдэм шинжилгээний хурлын удирдлагатай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ажил хэргийн уулзалт зохион байгуулах ба уулзалт 14:00-16:00 цагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөөний 2 давхарт болно. Уулзалтанд наадмын хөтөлбөрт багтсан 21 спортын холбоодын улирдлага, тэмцээн зохиогдох спортын байгууллага, спортын эрдэм шинжилгээний хурал хариуцсан газрын зохих тооны төлөөлөгчид урилгаар оролцоно.
     
  • Монгол Улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ой "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно. Баярын хуралд УИХ-ын дарга Н.Энхболд,Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр,Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Н.Учрал, Х.Болорчулуун, ХААШУАкадемийн ерөнхийлөгч Б.Бямбаа, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Kopia төслийн захирал Чой Ман Ёон зэрэг албаны хүмүүс оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ