Шуурхай мэдээ



Урсгал тэнцлийн алдагдал ӨСӨЛТТЭЙ


  • 2018-10-09 10:07
  • 0

 Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд түүхий эдийн экспортоос хамаарч гардаг дүр зурагтай. Гадаад зах зээл дэх ханшийн хэлбэлзэл, өр зээлийн өндөр түвшин зэрэг нь урсгал тэнцлийг эмзэгшүүлж байдаг.  Урсгал тэнцлийн алдагдал 2010-2013 онд хамгийн өндөр түвшиндээ буюу дунджаар ДНБ-ий -34.3 хувьд хүрч байв. Эдгээр жилүүдэд экспортын үнэ буурч, импорт хэмжээ өсөхөд урсгал тэнцлийн алдагдал өсч байжээ.

Тухайлбал 2009, 2012, 2015 онд экспортын үнэ 20 хувь, 9 хувь, 19 хувиар унахад экспортын орлого 25 хувь, 6 хувь, 19 хувиар тус тус буурч, улмаар төсвийн орлого буурах, эдийн засгийн өсөлт саарахад хүрсэн байна. Урсгал тэнцлийн алдагдлыг шууд хөрөнгө оруулалт болон гадаад зээлээр нөхөж ирсэн нь гадаад  өглөг хуримтлагдахад нөлөөлсөн.


2016 оны сүүлээс экспортын үнэ, хэмжээ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байсан ч, гадаад өрийн хүүний төлбөр өссөн, гадаадын хөрөнгө оруулалтын ногдол ашгийн хуваарилалт нэмэгдсэн, импорт хурдтай тэлсэн зэрэг шалтгаанаар урсгал тэнцлийн алдагдал   энэ оны эхний хагаст  өмнөх онуудын мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ