Шуурхай мэдээ



Ажлын байрны англи хэлний сургалт яагаад чухал вэ?


  • 2018-10-10 14:21
  • 0

 Орчин үеийн ажил хэрэгч хамт олныг англи хэлний мэдлэггүйгээр төсөөлөхөд бэрх. Ажилтан бүрээ англи хэлний мэдлэгтэй байлгахыг удирдлагууд хүсдэг ч бодит амьдрал дээр энэ боломж одоохондоо санасан хэмжээнд хүрэхээр хангалттай үзүүлэлттэй биш байдаг. Хэрэв ийм асуудал танд, танай байгууллагад мөн тулгарч байгаа бол Concordia international university-д хандахыг зөвлөе.Ажлын байрны англи хэлний клубыг зөвхөн хэлний сургалт мэтээр өрөөсгөл ойлгож болохгүй юм. Учир нь Concordia бусад сургалтын төвтэй адил богино хугацааны сургалт бус доод тал нь бүтэн жилийн хугацаанд гишүүдтэйгээ холбоотой байж, үр дүнг эрхэмлэн ажилладаг.

Суралцагсдад бизнесийн үгийн сан, нэр томьёо, албан бичиг, СҮ бичих, утсаар албан ажил явуулах, хэлэлцээр хийх арга техникийг эзэмшүүлэх нь Concordia-гийн гол зорилго юм.

Сургалтад хамрагдсанаар:

Бизнесийн групп, хүмүүстэй танилцах, холбоо тогтоох

Утсаар ажил хэрэг явуулах

Зочид буудал, зоогийн газрын захиалга хийх

Бизнесийн холбогдолтой албан захидал бичих

СҮ болон ажилд орох өргөдөл бичих

Бизнесийн холбогдолтой тэмдэглэл хөтлөх

Компанийн танилцуулга хийх

Үйл ажиллагаа, процессийг тайлбарлаж, тодорхойлох

Үзэл бодлоо илэрхийлж, санал солилцох зэргээр унших, бичих, сонсох, ярих чадварыг эзэмшинэ.

Бид гишүүдтэйгээ бизнесийн холбогдолтой төрөл бүрийн сэдвээр ярилцах, дүрд тоглох, тодорхой кэйс асуудлаар хэлэлцэхийн сацуу гадаад хүмүүстэй санал бодлоо хуваалцах боломжийг олгодог.

Англи хэлээр сайн ярьж сурах хамгийн энгийн зүйл өөрийгөө танилцуулахаас эхэлдэг.

Бид өөрийгөө танилцуулна уу гэхэд “Намайг тэр гэдэг. Тэдэн настай. Гэрлэсэн, гэрлээгүй” гэхчлэн эхэлдэг. Яг үнэндээ сонсож байгаа хүнд энэ хариулт сонин биш байдаг. Харин таны мэргэжил, боловсрол, албан тушаал, аль байгууллагад хэр удаан ажиллаж байгаа зэрэг мэдээлэл бусдад сонирхолтой. Энэ мэт энгийн, мэдээжийн зүйлээс сургалт эхлэх учиртай.

Англи хэлийг төгс эзэмшихэд чин эрмэлзлэл хамгийн чухал. Тиймээс “Ажлын байрны ярианы хэл” номыг бие даан суралцаж чадсан хүн бүхэнд Concordia international university үргэлж нээлттэй байх болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ