Шуурхай мэдээ



ӨНӨӨДӨР: Мэдээлэл технологийн салбарын ажлын байрны өдөрлөг болно


  • 2018-10-12 09:49
  • 0

 

 09.30 цагаас

“Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын 6 давхрын хурлын танхимд эхэлнэ.  Тус хэлэлцүүлэгээр Оюун санааны төвлөрөл, бясалгал нь хувь хүний биеийн эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланд хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнг хэлэлцэж, санал солилцоно. Холбоо барих утас: Б.Амаржаргал 9888 0888

10.00 цагаас

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол машин үйлдвэр МОН-30-ийн монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлтэд оролцоно. Хаяг: Сонсголонгийн гүүрнээс хойш 250 метр Монгол машин байгууламж ХХК гэсэн том хаягтай бгаа. Зам дээрээс харагдана. Холбоо барих: 99117292 Жаргалсайхан

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд, Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Энэ бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ.

Нийслэлийн Улаанбаатар чуулгад Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадмыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.Харилцах утас: 94839684, 99736124 

 11.00 цагаас

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг өнөөдөр Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд танилцуулна. Энэ удаа: Ургац хураалт, Боловсрол, Аялал жуулчлал, Бизнес регистрийн салбарын мэдээнээс гадна сарын мэдээнүүдийг хүргэх болно.

ХУД-ын Спортын ордонд, Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулна. Утас: 325044

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

13.00 цагаас 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.  Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцох юм.  Холбоо барих утасны дугаар 8901-7101 

 

 

16.00 цагаас 

 

 

 

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксенбургийн их гүнт улсын засгийн газрын буцалгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн санхүүжилтээр олгогдох зүрхний хэт авиан аппаратыг 10 аймагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УГТЭ-ийн удирдлагууд, Люксенбургийн их гүнд улсын зүрх судасны төвийн эмч, төлөөлөгч нар оролцоно.Утас: 86885060, 90082028


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ